Тивийн аварга 3x3 сагсан бөмбөгийн баг 10 дугаар сарын шилдгээр тодорлоо

Нийтэлсэн: 2017-11-24 12:31:19

Тивийн аварга 3x3 сагсан бөмбөгийн баг 10 дугаар сарын шилдгээр тодорлоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 10 дугаар сарын “Шилдэг тамирчин”-гаар Улаанбаатар хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэн 3x3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид шалгарлаа.
 
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос өнгөрсөн наймдугаар сараас эхлэн сар бүрийн шилдэг тамирчдыг олон нийтийн санал асуулгаар болон спортын сэтгүүлчдийн саналаар тодруулан, урамшуулж байгаа юм.
 
Энэ удаа 10 дугаар сарын шилдэгт наймдугаар сарын шилдэг тамирчин болсон Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, гавьяат тамирчин Д.Одбаяр нар Абу Дабигийн Их дуулгад түрүүлсэн амжилтаараа өрсөлдсөн. Мөн жүдо бөх залуучуудын ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн, Тайландын Бангкок хотноо болсон Эзэн хааны цомын тэмцээнд түрүүлсэн, хүндийг өргөлтийн тамирчин Г.Анужин нарын нэр дэвшээд байсан юм.
 
Ийнхүү багийн спортын тамирчид багаараа сарын шилдэг тамирчнаар тодорлоо. 
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: