sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотноо зохион байгуулж байгаа хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртжээ.
 
Тэрбээр эмэгтэйчүүдийн 75 кг-д огцом өргөлтийн төрөлд 107 кг өргөсөн амжилтаар Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхны ДАШТ-ий медальт бөхөөр тодорлоо. Харин М.Анхцэцэгийн гэмтэл бүрэн эдгээгүй байснаас тэмцээний үеэр гэмтэл сэдэрсэн тул дасгалжуулагчийн Ц.Хосбаярын шийдвэрээр түлхэлттэй өргөлтийн тэмцээнээс нэрийг нь татсан байна.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг