Монголын эрэгтэй жүдоч “Их дуулга”-д анх удаа аваргалав

Нийтэлсэн: 2017-12-05 08:52:48

Энэ жүдоч хэн бэ гэвэл улсын шигшээ багийн гишүүн, ДАШТ-ний хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин Отгонбаатарын Ууганбаатар юм. Цар хүрээ чансаагаараа томд тооцогддог “Бага дэлхийн аварга” хэмээн нэрлэх болсон Японы “Их дуулга” тэмцээний 81 кг-д зодоглохдоо тэр эхний тойрогт гоц мөргөсөн бол дараа нь БНСУ, Румын, Бразилийн бөхчүүдийг ялж хэсгийн аварга болоод хагас шигшээд өөрийн багийн Н.Дагвасүрэнг ялж аваргын төлөө барилдах эрх авсан юм билээ. Тэгээд БНСУ-ын тамирчин Л Су Ног гарт өчих мэхээр цэвэр ялж энэ дэвжээнд босоо бөх гэдгээ харуулж түрүүлэн Токиогийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Ингэснээр тэр энэ том тэмцээнд түрүүлсэн Монголын хоёр дахь, эрэгтэйчүүдээс анхных нь боллоо. Түүнийг алтан медалийн тавцанд зогсоход Н.Дагвасүрэн хүрэл медалийн эзэн болсон нь бас ховор тохиолдол байлаа. Учир нь өмнөх жингүүдэд ийм орон зай бараг байгаагүй дан эзэн орон Японы бөхчүүд медалийн тавцанг эзэлж харагдсан шүү дээ.
 
Тийм ээ. Эхний өдөр болсон долоон жингийн барилдааны бүх түрүүг япончууд өөрсдөө авсан байсан. Энэ нь жүдогийн эх орон бол Япон тиймээс бөхчүүд нь хүчтэй гэдгийг харуулсан. Зарим жингийн медальтнуудаас гурав нь эзэн орных байсан. Нийт 14 жингийн 12-ынх нь түрүүг Японы бөхчүүд дэвжээндээ авч үлдлээ.
 
Уг тэмцээнд манай улсаас 16 жүдоч хүч үзэж нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн дүн үзүүлэв. Жаахан ахиж барих талаас нь хэлбэл 48 кг-д М.Уранцэцэг гавьяат маань өмнөх жил түрүүлсэн амжилтаа бататгаж чадсангүй мөнгөн медаль авсан юм. Тэмцэний “С” хэсгийг тэргүүлэн барилдсан тэрбээр аваргын төлөө барилдаанд ДАШТ-ий алт, хошой хүрэл, олим­пийн хүрэл медальт А.Кон­дод дийлдсэн байна.
 
Тэгвэл ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Д.Амартүвшин тун сайхан барилдаж мөнгөн медаль хүртэв. Тэр алтан медалийн төлөө барилдаанд олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Н.Такатод торгуулиар ялагдсан юм. Монголын багаас бас тэмдэглэлтэй юм нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяаг орлон 57 кг-д зодоглосон залуу жүдоч Л.Энхрийлэн Риогийн олимпийн аварга Бразилийн бөх Р.Сильваг “Их дуулга”-ын дэвжээн дээр цэвэр ялж үзэгчдийг шуугиулсан явдал байлаа. Тэгвэл жаахан харамсалтай зүйл нь эрэгтэйчүүдийн +100-д хүч үзсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр маань эхний даваанд Тунисийн бөхийг илүүрхэн ялсан ч удаахь тойрогтоо Японы О.Такашитай барилдаж байхдаа гэмтэл авч тэмцээнийг орхисон байна. Уг нь энэ жингийн гол өрсөлдөгч дэлхийн босоо бөх Францын Т.Ринер ирээгүй нь манай аваргад боломж их байсан юм билээ. Мөн жинд барилдсан Б.Тэмүүлэн Японы аварга Оговад ялагджээ.
 
Манай бусад жүдоч­доос гавьяат тамир­чин Г.Одбаяр тав, Д.Төмөрхүлэг долоодугаар байрт оржээ. Энэ удаагийн “Их дуулга”-д 73 орны 270-аад жүдочийн өрсөлдөөн дундаас Монголын баг бас анх удаа дэд байрт шалгарлаа. Бас нэг тэмдэглэх зүйл Японы жүдочид түрүүлээгүй ердөө хоёр жингийн түрүү бөх Монгол, Нидерландын бөх байсан юм. Ингээд Японы “Их дуулга”-аас Монголын бөхчүүдийн авсан медалийн тоо эрс шинэчлэгдэж хоёр алт, дөрвөн мөнгө, есөн хүрэл медальтай болсон байна. Сонирхуулахад дэлхийн аварга М.Уранцэцэг алт, мөнгө гэсэн хос медальтай болов. Мөн хамгийн олон медаль авсан нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар энэ тэмцээний дөрвөн хүрэл медальтайгаар бичигддэг юм байна.
 
 
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
СУРТАЛЧИЛГАА :

4 сэтгэгдэл харуулж байна        

  1. ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН / задгай/ аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно. http://btcclicks.com/?r=95b2c5b7

    bitcoin, 2017-12-05 10:13:32, 202.9.47.177Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Manai behchyyd judochid maani bainga ard tymenee sonsoh chih,yzeh nyd boloh yum daa!bayar hyrgye!zaasid ch manaihnii er zorig barildah yr chadbaraaraa delhiid gaihyylah bolno!ene talaar battai helj chadna!yum eeljtei syy!!!

    manaihan saihan bna?, 2017-12-05 17:04:32, 148.60.92.223Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. дэлхий даяар жү-до барилдаж байсан ч заавал япон гэдэг сүүдэр дор явж байна, манай үндэсний бөхийнхэн үндэсний спортоо олон улсад гаргаж ирэхгүй гэж худгийн мэлхий шиг аашилж байхад өвөр монголд болсон өвөрмонгол бөхийн ОУ тэмцээнд манай бүх гарьд арслангууд очоод шөвөгт ч үлдэж чадаагүй. өмнө нь монголоос очсон бөхчүүд өвөрмонголчуудыг гаргаддаггүй байсан ч одооноос хоцрогдож эхэлж байгаагийн шинж тэмдэг гарч эхэллээ. худгийн мэлхий шиг байвал үндэсний бөх үндэстнийг хагаралдуулхаас өөр ач холбогдолгүй жалга довны спорт болж хоцрох нь.

    congratulation, 2017-12-05 20:32:26, 202.179.26.245Хариу бичих

  6. япончууд сүмогоо олон улсад гаргаад монголчуудын хоол болоод дууслаа ш даа

    хан, 2017-12-06 10:14:37, 66.181.161.1

    Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: