Оросын шигшээ багийг Өвлийн олимпод оролцуулахгүй

Нийтэлсэн: 2017-12-06 10:10:44

ЛОНДОН./BBC/. Швейцарийн Лозанна хотод хуралдсан Олон улсын Олимпын хорооны Гүйцэтгэх хороо “Орос улсын шигшээ багийг Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн Олимпын тоглолтод оролцуулахгүй” гэсэн шийдвэр гаргалаа.
 
Үүний сацуу, сэргээшийн асуудалд холбогдоогүй Оросын тамирчид Олимпын тугийн дор Пёнчаны тоглолтод оролцохыг ОУОХ зөвшөөрсөн байна. Гүйцэтгэх хорооноос “ тодорхой нэр бүхий Оросын тамирчдыг Пёнчаны Олимпт маш хатуу болзлын дор урьж оролцуулах боломжтой” гэж үзжээ. Эдгээр тамирчдыг “Оросын Олимпын тамирчид” гэсэн нэрээр оролцуулах аж. Тэд зөвхөн ийм нэрээр, Олимпын далбаан дор оролцох бөгөөд ёслолын ажиллагааны үеэр зөвхөн Олимпын сүлд дуулал эгшиглэх болно гэж ОУОХ-ны хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
 
Энэ нь Оросын Олимпын хорооны эрхийг хассан гэсэн үг юм. Энэ бол сэргээшийн асуудлаар тухай улс орныг Олимпод оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн түүхэн дэх анхны тохиолдол юм. Тодруулбал, Олимпын үеэр Оросын төрийн далбаа намирахгүй, тус улсын төрийн сүлд дуулал эгшиглэхгүй гэсэн үг. Пёнчаны тоглолтод урилгаар оролцох Оросын тамирчдын нэрсийг Валери Фурнероноор ахлуулсан ажлын хэсэг гаргаж, түүнийг ОУОХ батлах аж.
 
ОУОХ-ны шийдвэр ёсоор ОХУ-ын Засгийн газрын шадар сайд бөгөөд Спортын сайд асан Виталий Мутко, Спортын дэд сайд асан Юрий Нагорных нарыг цаашид болох Олимпын тоглолтуудад оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ. Түүнчлэн 2014 оны Сочигийн Олимпыг Зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Чернышенко-г “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын зохицуулах комиссын бүрэлдэхүүнээс хассан байна.
 
 
Б.Адъяахүү 
Эх сурвалж: Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

10 сэтгэгдэл харуулж байна        

  1. Юу вэ? Зуны олимпод оросын тамирчидыг бас оруулаагуй. Одот овлийн олимпод бас оруулахгуй сэргээш хэрэглэдэг гэнээ. Ганцхан оросын тамирчид сэргээш хэрэглээд бусад орны тамирчид хэрэглэдэггуй гэнээ. Спорт улс тороос ангид байдаг гэсэн яасан бэ?

    Зочин, 2017-12-06 12:18:36, 202.9.40.160Хариу бичих

  2. Зуны Олимпод биш ээ. Паралимпад.

    Мөнхжаргал , 2017-12-06 13:47:17, 66.181.182.178

    Харин тийм. АНУ, БНХАУ хоёр бас ладилхан шившгээ дэлгэж буй юм билээ. Гэтэл Оросуудыг л шийтгэж байдаг. Сочигийн сорьцноос сэргээш олноор илэрсэн нь бүр нэрмээс болж.

    Мөнхжаргал, 2017-12-06 13:48:12, 66.181.182.178

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Международный олимпийский комитет отказался допустить сборную России к участию в зимней Олимпиаде в Пхёнчхане. Соответствующее сообщение появилось на сайте МОК по итогам прошедшего в среду вечером заседания его исполкома в Лозанне. Российским спортсменам, в том числе занимающимся командными видами спорта, разрешено выступить на играх в личном качестве - под нейтральным олимпийским флагом. Команде дано название "Олимпийские спортсмены из России", а при награждении россиян будет звучать олимпийский гимн. Принять участие в Олимпиаде смогут только те россияне, которые не были ранее дисквалифицированы за допинг или уличены в нарушении антидопинговых правил. Таким образом, отмечает РБК, биатлонист Валерий Логинов, хотя он уже и отбыл срок дисквалификации, в Пхёнчхан допущен все равно не будет. Еще одним условием допуска названо прохождение тестов, назначенных специальной комиссией МОК. Олимпийский комитет России отстранен от участия в играх. Членство президента ОКР Александра Жукова в МОК приостановлено. Никто из функционеров Минспорта России не будет аккредитован на предстоящую Олимпиаду. Для Жукова, а также бывшего главы Минспорта, ныне вице-премьера Виталия Мутко и бывшего замглавы Минспорта Юрия Нагорных введен пожизненный запрет на аккредитацию. МОК также оставил за собой право вводить санкции против иных лиц, причастных к российской допинговой программе. С ОКР взыскано 15 миллионов долларов на создание Международного антидопингового комитета. На пресс-конференции, прошедшей по итогам заседания исполкома МОК, швейцарский юрист Самуэль Шмид, возглавлявший комиссию по расследованию российских допинговых нарушений, заявил: "Осуществлялось систематическое манипулирование антидопинговыми правилами и процедурами. Эта деятельность активно велась во время Олимпиады 2014 года в Сочи". "Борьба с допингом входила в зону ответственности российского Минспорта, - продолжил Шмид. - Поэтому министр спорта несет ответственность за эту неудачу в борьбе с допингом". В свою очередь, президент МОК Томас Бах заметил: "Мы приняли решение о пропорциональных санкциях, стараясь защитить "чистых" спортсменов". Для полного запрета российским спортсменам участвовать в играх причин нет, добавил он. По словам Баха, "бойкот никогда не помогал ничего добиться". Однако принятые меры президент МОК назвал необходимыми. Российскую допинговую программу он расценил как "беспрецедентную атаку на честность Олимпийских игр". Также Бах отверг подозрения в политической подоплеке решения исполкома. "Не было никакой политики в данном вердикте, - заверил он. - Мы не позволили бы себе попасть под чье-либо влияние, принимая решение о спорте". С Владимиром Путиным, добавил президент МОК, вопрос участия российских спортсменов в играх он не обсуждал.

    Зочин, 2017-12-06 12:32:43, 99.203.15.185Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Yaagaad ch oros orniig diilehgui...Unen nuur tsaraigaa haruulj baigaag delhiin humuus harj baina...

    Зочин, 2017-12-06 13:29:40, 66.181.160.58Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Энэ бол спорттой бус улс төртэй холбоотой шийдвэр. Хоккейчдыг нь яах юм бол

    Мөнхжаргал, 2017-12-06 13:48:59, 66.181.182.178Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. ОУОХ авилгалын хэргээсээ болоод тоглоомын байгууллага болчихсон. Энэ хэдэн утсан хүүхэлдэйнүүд нь манай С.Баяр шиг барьцаалагдан захиалга биелүүлэгч болсон шүү дээ.

    ОУОХ авилгалд идэгсэн., 2017-12-06 14:14:05, 122.201.31.45Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. олимпизм дуусаж байгаан биш уу тамин ээ. саяхан Израилууд ЮНЕСКО- с гарсан. Ер н энэ НУБ, ОУОХ энэ тэр гээд Европийн хэдэн байгууллагуудын цаг нар дуусаад байгаан бусуу

    к, 2017-12-06 19:16:52, 43.242.243.16Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Ер нь энэ спорт чинь цул тохироо болцийн биш уу. ямарч спорт бизнес болоод хувирцан бух ялагч энэ тэр нь урдаар тохирцон байдгийн гэх чинь билээ. харин оросууд энэ тохироог нь эвдээд жинхэнээсээ тэмцээд байдгийн гэсэн. одоо уед хамгийн шударга гэгддэг байсан футболийн тэмцээн ч гэсэн урьдчилсан тохирсон сценариар болдог болсон гэнэ. Хэн хэддэхь минутанд гоол хийх, хэдийд торгуулах, тэр буу хэл хэн хэн улаан шар карт авах шуугчтэйгээ муудаж хэрэлдэх гээд бугдийг нь тулувлудуг гэсэн. би тэгээд спорт узээд уйлаад дуулаад хачин хачин болоод байдаг баагийнуудийг хараад их урувддуг шуу.

    к, 2017-12-06 19:26:17, 43.242.243.16Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Оросгүй хоккей болох юм уу.Тэгвэл Канад нь татгалзах хэрэгтэй.

    Irgen, 2017-12-06 19:47:02, 202.21.124.132Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: