sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн энэ сарын 4-5-нд ОХУ-ын Чуваш улсын нийслэл Чебоксарт болж, манай гурван бөх аваргын алтан медаль хүртлээ.
 
Энэхүү дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, Эстони, Казахстан, Испани гэсэн зургаан орны 143 тамирчин 8 жинд хүч, ур чадвараа сорин өрсөлдөв. Энэ оны сүүлийн энэхүү тэмцээнд манай улсын 18 тамирчин хүч үзсэнээс 55 кг-д ОУХМ Э.Сумъяа, 58 кг-д ОУХМ А.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар алт, 63 кг-д СМ Х.Болортуяа мөнгө, 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг хүрэл медалийн эзэд болжээ. 
 
Тус тэмцээний аваргуудад 3000 ам.доллар болон гантиган суурьтай хүрэл “Матрешка” цом гардуулжээ.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг