sonin.mn
Япон улсад буудлага спортын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-12-нд болно. Тэмцээнд “Бээжин-2008" олимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Азийн аварга Ц.Мөнхзул, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа, армийн дэлхийн аварга О.Янжинлхам, Г.Нандинзаяа тэргүүтэй 25 тамирчин шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор оролцохоор болжээ. Тус тэмцээнд 27 орны 407 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн бөгөөд ирэх онд Буэнос-Айрес хотод болох өсвөр, залуучуудын олимпын наадамд оролцох эрх олгохоороо онцлогтой юм.
Монголын багийн бүрэлдэхүүнд орж оны мэргэнээ сорих тамирчид:
 
Хийн гар бууны төрөлд:
 
О.Гүндэгмаа
Ц.Мөнхзул
Ц.Анударь
Х.Уртнасан
Т.Энхтунгалаг
Ч.Анужин
А.Буяндэлгэр
Г.Батхишиг
С.Тэмүүлэн
 
Хийн урт бууны төрөлд:
 
Ч.Нарантуяа
О.Янжинлхам
Г.Нандинзаяа
Т.Золжаргал
О.Есүгэн
Х.Энхмаа
Э.Энхмаа
Э.Энхсоёл
А.Дөлгөөн
А.Мягмарсүрэн
Д.Лхагвасүрэн
Ө.Төгөлдөр
Э.Эрдэнэбат
М.Бөхбат
 
 
Б.Номуун
Эхсурвалж: “Монголын үнэн” сонин