В.Путин: "Бид хэнд ч саад хориг тавьж, олимпод оролцох эрхийг нь боогдуулах учиргүй"

Нийтэлсэн: 2017-12-07 11:52:47

ДООД НОВГОРОД. /ТАСС/. ОХУ-ын олимпийн шигшээ багийн асуудлаарх Олон улсын олимпийн хорооноос /ОУОХ/ сүүлд гаргасан дүгнэлтэд Оросын тамирчид төрийн дэмжлэгтэйгээр сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэж дурдаагүй нь чухал болохыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цохон тэмдэглэжээ.
 
В.Путин ГАЗ авто машины үйлдвэрийн ажилчидтай уулзах үеэрээ “Орос улсад сэргээшийн хэрэглээг дэмжих төрийн тогтолцоо байхгүй гэсэн дүгнэлтийг ОУОХ-оос гаргасан нь чухал юм. Төрөөс дэмжээгүй юм бол яагаад Оросын тамирчдыг Оросын төрийн далбаан дор олимпийн наадамд оролцохыг хориглоод байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Сэргээшийн асуудалд хэн буруутайг нь шийтгэ. Хоёрдугаарт, хэрвээ сэргээш хэрэглэхийг дэмжих төрийн тогтолцоо байхгүй гээд дүгнэчихсэн юм бол яагаад манай тамирчид олимпийн наадамд Оросын бэлэг тэмдгийн дор оролцож болохгүй гэж? Мэдээжийн хэрэг, энэ бол ноцтой асуудал” гэж хэлсэн байна.
 
Мөн тэрбээр “Тамирчин хүний хувьд олимпийн наадамд оролцоно гэдэг хамгийн чухал. Тэд энэ тэмцээнд орох гэж уйгагүй бэлтгэл сургуулилт хийдэг. Карьерынхаа туршид үүнд л бэлтгэж байдаг. Тиймээс бид хэнд ч саад хориг тавьж, олимпод оролцох эрхийг нь боогдуулах учиргүй" гэжээ.
 
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. ОУОХороонд яг Элбэгдорж шиг тоглоомын хүүхэлдэйнүүд байдаг юм уу даа. Хэдэн жилийн өмнө авилгалын шуугиан дэгдэж байсан. Одоо утан хүүхэлдэй байгууллага болжээ.

    ОУОХ тоглоомын байгууллага болсон уу., 2017-12-07 13:06:13, 66.181.184.102Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Самое часто встречаемое слово в рунете сейчас - "позор". У всех. И у патриотов, и у либералов. И у путинистов, и у оппозиционеров. У умных, и не очень. Очередная такая новая скрепа, под названием "наши спортсмены". Недопуск России на Олимпиаду - позор. Только у одних в позоре виноваты США, у других - Россия. Но то, что позор - согласны все. То есть, блядь, то, что страна четвертый год оккупирует соседей, что на фронте очередное обострение, что каждый день она убивает и убивает, что каждый день смерти, смерти, смерти, что похищения, что пытки, что репрессии, что сроки в двадцать лет - это не позор. А то, что бобслеисты на саночках не смогут покататься - позор. Главное ж "не впускать в себя войну"(с), правда? Друзья мои. Давайте-ка я скажу вам одну простую вещь. Ваша страна в дерьме уже по такие уши - да что там в дерьме, в крови и смертях - что вопрос саночек бобслеистов даже не пузырик на поверхности океана говна. Так, оттенок нюанса.

    Зочин, 2017-12-09 05:10:54, 99.203.15.165Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: