ПЁНЧАН. /Ёнхап/. Ирэх оны хоёрдугаар сард болох “Пёнчан-2018” өвлийн олимпод Оросын баг тамирчдыг оролцуулахгүй гэсэн Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ шийдвэрийг хүндэтгэж буйгаа энэ олимпийг зохион байгуулах хороо мэдэгджээ.
“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Пёнчаны өвлийн олимп болон паралимпийг зохион байгуулах хороо нь ОУОХ-ны гаргасан шийдвэртэй холбогдуулан өчигдөр ийн мэдэгдсэн байна.
Сэргээшийн эсрэг дүрэм журмыг “зохион байгуулалттайгаар” зөрчсөн нь шалгалтын явцад тогтоогдсон гэх үндэслэлээр Оросын баг тамирчдын “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцох эрхийг хасах шийдвэр гаргаснаа ОУОХ энэ долоо хоногийн мягмар гарагт нийтэд зарласан юм. Гэхдээ хатуу болзлуудыг хангаж чадсан тамирчдыг Оросын нэрийн өмнөөс бус, харин “Оросын олимпийн тамирчид” гэсэн нэрийн дор энэ олимпод оролцуулна гэж ОУОХ мэдэгдсэн билээ.
“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам нь хоёрдугаар сарын 9-25-нд болно.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
ОХУ ын тамирчид оролцоогүй олимпыг ямар олимп гэдэг юм солонгосчууд азийн орон байж америк,барууныхныг дагаж далдагнаад хол явахгүй дээ
Buh bohir buduuleg zuil orosyydaas gardag minii sanahaar californid heden orosuud mashin zarahdaa yavsan guiltiig uhraagaad barigdaad 20 jileer tasluulj bsan Tend tiim hj bolno gj ogt bodohgui uchraas mash ih gaihaj bsan daa
Ter ch orosuudaas ehelsen yum bish. Enetheguud. Mun latin amerikiin haltaruudaas ali ert ehelsen ajil.