sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан нэгдүгээр сарын 13-нд Бөхийн өргөөнд болно.
Тус барилдаанд зодоглох бөхчүүдийг өнөөдөр, маргааш 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэж байна. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны албан ёсны “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” фэйсбүүк хаягаар барилдах бөхчүүд уг товлосон хугацаанд бүртгүүлэх шаардлагатай.
Өнгөрсөн жил тохиосон түүхт 25 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш найм даван түрүүлж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын харцага А.Цацавшир үзүүрлэж байжээ. Харин Их шөвөгт улсын харцага Л.Жаргалбаяр, улсын начин Д.Цэрэнтогтох нар шалгарсан юм.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг