sonin.mn
Өвөл, хаврын морин уралдааны үеэр хүүхдүүд бэртэж гэмтдэг, бүр цаашлаад хүүхдүүд  амь насаа алдсан явдал удаа дараа тохиолдсон билээ. Ихэвчлэн чинээлэг иргэдийн өвөл, хаврын зугаа болтолоо хөгжсөн энэхүү шинэ төрлийн наадмыг "зогсоох ёстой" хэмээн олон жил ярьж байгаа юм. 
 
Тэгвэл, хамгийн анхны зоригтой шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайд Г.Баярсайхан /АН/ гаргаж "Жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон" шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь эл шийдвэрийг Засгийн газар цуцлаж өвөл, хаврын морин уралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан бол өчигдөр болсон Дээд Шүүхийн хуралдаанаар "Засгийн газар хаврын морин уралдаан зохион байгуулах хууль бус тогтоол гаргасан" гэж  үзлээ. 
 
С.Балгаа