sonin.mn

Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй ширэн бээлийтнүүд Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулах сонирхогчдын боксын олон улсын нээлттэй тэмцээнд оролцохоор болжээ.Тэмцээн энэ сарын 28-наас ирэх сарын 1-нд болно. Шинэ оны анхны олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор нийт 17 боксчин тулалдах юм. Эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д Б.Мишээлт, 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг-д Д.Давааням нар хурд хүчээ сорино. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг, 51 кг-д О.Жаргалан, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Т.Болортуул, 69 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д М.Мягмаржаргал нар өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна.

Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин