sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё 11 дэх өдөр буюу өнөөдөр энэ башёгийн гурав дахь өдрөөс өнжсөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ барилдаандаа эргэн ирж барилдахаар болжээ.
Тэрбээр чихрийн шижин өвчний улмаас башёг өнжсөн бөгөөд зиндаа буурахгүйн тулд дахин барилдахаар шийджээ. Тэрүнофүжи Маэгаширагийн 10-т эрэмбэтэй байгаа бөгөөд гурван унаатай, долоон барилдаан өнжөөд байсан юм. Тэр өнөөдөр Ишиүратай барилдана.
Хацү башёг 71 дэх Их аварга /Ёкозүна/ Какүрюү М.Ананд 10 даваатай ганцаараа тэргүүлж байгаа бол Точиношин есөн даваа, нэг унаатай Их аваргыг нэхэж байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг