sonin.mn

Өвлийн олимпын хамгийн олон үзэгчтэй төрөл бол уран гулгалтын спорт билээ. Энэ жилийн наадамд Канадын шигшээ баг түрүүлсэн ба ОХУ, АНУ-ын баг тамирчид удаалжээ. Найман ангилалд аварга шалгаруулдаг уран гулгалтын төрөлд ОХУ-ын шигшээ баг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, бүжиг, спортын бүжгийн төрөлд медаль хүртжээ. Пёнчаны олимпын эхний өдөр эмэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн төрөлд өрсөлдсөн Евгения Медведева дэлхийн амжилтыг эвдэж, багтаа 10 оноо авчирсан юм. Харин өчигдөр болсон эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн төрөлд Михаил Коляда мөнгө, эмэгтэйчүүдийн ангилалд Алина Загитова алтан медаль хүртжээ. Алина Загитова үзүүлбэрээ алдаагүй гүйцэтгэсэн бөгөөд шүүгчдээс 158.8 оноо авчээ. Түүний өрсөлдөгч АНУ-ын тамирчин Мирай Нагасу 137.5 оноогоор мөнгө, Канадын Габриэль Дэйлман 137.1 оноогоор хүрэл медалийн эзэн болжээ. Дэлхийн аварга, 16 настай Алина алтан медалийн эзэн болсноор Оросын шигшээ баг уран гулгалтын төрөлд хоёрдугаар байр эзэлсэн юм. Тэрбээр Пёнчаны олимпод оролцож буй хамгийн залуу тамирчдын нэг юм байна.

Х.Заяа 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин