sonin.mn
Олон улсын жүдо бөхийн холбоо 2017 оны цуврал тэмцээнүүдэд оролцсон жүдочдоос цэвэр ялалт буюу хамгийн шилдэг мэх хийсэн 20 бөхийн нэрийг тодруулжээ. Үүнд манай улсаас гурван бөх багтав.
Тодруулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар “Рио-2016”олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяагийн “Дюссельдорф Гранпри-2017” тэмцээний татами дээр хийсэн мэхийг хамгийн өндөр ур чадвартайд тооцжээ. Мөн Токиогийн “Их дуулга-2017” тэмцээний 60 кг-д барилдсан ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д хүч үзсэн Ази тивийн аварга, Азийн наадмын аварга ОУХМ Д.Төмөрхүлэг нарын цэвэр ялалт авсан гайхалтай мэхүүд уг шилдэг 20-д баггсан байна.
 
Д.Цэрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин