ПЁНЧАН. /Би-Би-Си/. Японы шорт-трек буюу богино зайн тойргийн тэшүүрийн тамирчин Кэй Сайто “Пёнчан-2018” өвлийн олимпийн сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн анхны тамирчин болжээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Спортын арбитрын шүүх /САШ/ өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Кэй Сайтогоос авсан шинжилгээнээс сэргээшийн төрөлд багтах “ацеталозамид” хэмээх эмийн бодис илэрсэн" гэжээ. Өдгөө 21 настай тамирчин залуу өнөөдөр болох эрэгтэйчүүдийн 5000 метрийн буухиа уралдаанд орох байсан аж.
САШ-ийн мэдэгдсэнээр, Сайто олимпийн хотхоноос сайн дураараа явсан байна. Энэ хэргийг бүрэн мөрдөж шалгах дуусах хүртэл тэрбээр ямар ч тэмцээнд оролцож болохгүй.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Japanuud sunuj ehelk baina daa
Япон орон харин хөгжил, цэцэглэлтийн ид үедээ яваа байх оо. Үгүй бол тэд өгөр монголчууд бидэнд янз бүрээр туслаад л явах уу?