sonin.mn
ПЁНЧАН. /ТАСС/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын сноубордын хафпайп төрөлд Америкийн тамирчин Шон Уайт түрүүллээ. Өдгөө 31 настай тамирчин залуу 97,75 оноогоор алтан медалийн болзлыг хангаж чадсан байна.
Энэ төрөлд Японы 19 настай тамирчин Аюму Хирано 95,25 оноогоор хоёрдугаар байрыг эзэлсэн байна. Ийнхүү тэрбээр хоёр олимп дараалан мөнгөн медаль хүртэж байгаа юм. Харин гуравдугаар байрыг Австралийн тамирчин Скотти Жеймс эзэлж, 92 оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна.
Америкийн баг тамирчид сноубордын төрлөөс 4 алтан медаль хүртсэн бол Пёнчаны олимпийн наадмаас нийтдээ 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль аваад байгаа аж.  
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг