sonin.mn
ПЁНЧАН. /РИА Новости/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын уран гулгалтын хосын төрөлд Германы хос Алена Савченко болон Бруно Массо нар алтан медаль хүртлээ. Германы тамирчид нийт 235,90 оноогоор ийнхүү олимпийн аварга болоод байна.
Харин энэ төрөлд Хятадын хос Суй Вэньзин болон Хань Цун нар 235,47 оноогоор мөнгөн медалийн эзэн болсон бол Канадын хос болох Меган Дюамель, Эрик Рэдфорд нар 230,15 оноогоор хүрэл медаль авчээ.
Хосын төрөлд Оросын уран гулгагч Евгения Тарасова, Владимир Морозов нар 224,93 оноогоор дөрөвдүгээр байранд орсон байна. Өмнө нь оросын баг тамирчид уран гулгалтын багийн тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан юм. 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг