sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх орноо төлөөлөн өвлийн XII паралимпийн наадамд хурд хүчээ сорьж байгаа Монгол Улсын тамирчин Батмөнхийн Ганболд өнөөдөр Пёнчаны цасан замд гүйлтийн цанын LW 6 ангиллын 20 км зайд уралдаж, 16 дугаар байрт шалгарлаа.
БНСУ-ын Пёнчан хотноо болж буй цагаан паралимпийн энэ ангилалд нийт 18 тамирчин гараанаас гарсан бөгөөд Украины тамирчин И.Рептюк 46 мин 44.6 долийн амжилтаар алтан медаль хүртсэн бол Францын В.Давет, Норвегийн Хакон Олсруд мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.
 
 
Манай цаначин Б.Ганболдын хувьд 58:27.4 цагийн амжилтыг үзүүлсэн нь тэргүүлэгчээс +11 минут 13,3 секундын алдагдалтай барианд орлоо.
Тэрбээр “Сочи 2014” паралимпийн наадамд анх оролцохдоо 20 км-ын зайд 1:11:08.3 цагийн амжилтыг үзүүлж, 20 тамирчнаас 14 дүгээр байр эзэлсэн билээ.
Пёнчаны цасан замд гурван зайд уралдах Б.Ганболд дараагийн уралдаан гуравдугаар сарын 14-нд спринт /1,1 км/ зайд байгаа бол сүүлийнх нь гуравдугаар сарын 17-нд 10 км зайд хурдаа сорин уралдах юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг