sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны  “Их Эе” хуралдааныг энэ сарын 24-нд хийхээр зар тараасан байна.
Энэхүү хурлаар  үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд дүрс бичлэг ашиглан ухрааж үзэх зохицуулалт хийх, сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцох зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэх юм.
Найм дахь удаагийн “Их Эе”-д Монгол Улсын аварга цолтой 10 бөх, арслан цолтой 14, гарьд цолтой 10, заан цолтой 27 бөх оролцоно. Мөн улсын харцага, начин, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн төлөөллийг журмын дагуу сонгон оролцуулна. Үүнээс гадна МҮБХ-ны орон нутаг дахь холбоодоос 42 төлөөлөгч энэ удаагийн хуралд оролцох юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг