Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нийслэл цасан цагаан хот болж, тэнгэрээс цас хаялан өнгө зассан байна. Энэ өдөр Монгол түмний бахархал болсон Энгүй их хүчтэн , Дархан аварга Жигжидийн Мөнхбатыг Спортын төв ордноос бурханы оронд үдэн гаргав.
Энэ эрхэм хүндтэй хүний араас байгаль дэлхий хүртэл эмгэнэн гашуудаж дөрөвдүгээр сард их цас хур хайрлан хангай тэнгэрээ аргадав уу гэлтэй.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн Даяар Дуурсагдах Далай Даян Дархан аварга Жигжидийн Мөнхбатыг монгол хүн бүхэн эмгэнэн гашуудаж, их аваргаа дурсан төрийн хүндэт харуулын дор хүндэтгэн сүүлчийн замд нь үдлээ. Түүний шарилыг Алтан-Өлгийд заллаа.
Сүүлчийн замд үдэх ёслолд Ж.Мөнхбатын хүү, Японы сумо бөхийн Их аварга М.Даваажаргал, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар гашуудлын үг хэллээ. Дархан аварга, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “Таны тооцоотой нягт барилдаан, хөдөлмөрч тууштай зан чанар, аатай омголон дүр төрх бидний зүрх сэтгэлд хоногшин үлдлээ. Та эх орныхоо алтан хөрс шороонд амгалан нойрс доо” гэв.
Монгол бөхийн тэргүүн магнай байсан Их аваргаа монгол түмэн энэ өдрүүдэд түүний гэр бүл, бөхийн хамт олон, хамтран зүтгэгч, ах дүүс, найз нөхөд нь эмгэнэн гашуудаж байна. Ж.Мөнхбат 1941 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрж, 1958 оноос үндэсний бөхийн барилдаанаар спортын гараагаа эхэлж, улмаар 1961 онд Монголын бүх ард түмний спартакиадад түрүүлж улсын заан, 1963 оны улсын наадамд 9 даван түрүүлж улсын арслан, 1963-1967 онуудад завсаргүй 5 удаа Улсын баяр наадамд түрүүлсэн. Мөн 1974 оны Улсын баяр наадамд 6 дахь удаагаа түрүүлж, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цолыг хүртжээ.
Мөн 1972, 1975, 1978, 1980 онд Улсын баяр наадамд үзүүрлэн, 1961, 1971-1975, 1977, 1979, 1980, 1981, 1983-1985,1994 онуудад таваас дээш давж нийт 22 удаа шөвгөрсөн эгэлгүй үнэн хүчтэн байлаа. Ж.Мөнхбат нь 30 гаруй жил баяр наадмыг манлайлан барилдахдаа улам нэмэх, олныг баясуулагч, батнягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цол, чимгүүдийг хүртсэн юм.
Тэрбээр чөлөөт бөхийн спортоор 1960-аад оноос хичээллэж, Улсын шигшээ багийн анхны гишүүн, “Токио-1964”, “Мехико-1968”, “Монреал-1972” зуны олимпийн наадамд оролцож, “Дели-1967” ДАШТ-ээс анхны хүрэл медаль, “Мехико-1968” зуны олимпийн XIX наадмаас анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан анхдагч билээ. 1972 онд Улаанбаатарт болсон Ази тивийн анхны АШТ-ээс алтан медаль, “Тегеран-1974” Азийн наадмаас сонгомол бөхөөр хүрэл, “Дан Колов”, “Вахтанг Балавадзе”, “Зеелинбендир”, Найрамдалт армиудын олон улсын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль, 1965, 1966, 1967, 1969, 1973, 1974 оны Монгол Улсын аваргын алтан медалийг тус тус хүртэж байв.
Энэ бүх амжилтаараа чөлөөт бөхийн төрлөөр эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсган Монгол түмний бахархал хүү нь байсан бөгөөд одоо ч байгаа билээ. Дэлхийн бөхийн хөгжилд оруулсан түүний хувь нэмрийг Олон улсын олимпийн хороо өндрөөр үнэлж, “IOC TROPHY” цомын шагналаа олгосон юм. Ж.Мөнхбат нь1990-1992 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан төр нийгмийн зүтгэлтэн юм. Ж.Мөнхбат нь үндэсний болон чөлөөт бөхийн залгамж халааг бэлтгэх, үндэсний ёс заншлыг дээдлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч төдийгүй түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, ард түмний хайртай хүү байсан.
Тэрбээр Монгол Улсын шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, Биеийн тамир, спортын улсын хорооны Санхүү, хангамжийн хэлтсийн даргын албыг нэр төртэй хашиж байлаа. Мөн “Их шавь” биеийн тамирын дээд сургуулийг үүсгэн байгуулж, захирлаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеийн шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг бэлтгэн, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан ажилсаг, хөдөлмөрч, үлгэрлэн манлайлагч байв.
Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин цол хүртээж, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнажээ.
Талийгаачийн эх орноо гэсэн чин халуун сэтгэл, хөдөлмөрч, уйгагүй, бардам, нөхөрсөг зан чанар, үндэсний бөх болон их спортод үзүүлсэн агуу амжилт бүхэн нь монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үеийн үед дурсагдах болно.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ариун монгол орондоо эргэж төрөөрэй Аврага минь
Ум ма ни бад мэ хум
ум ма ни бад ми хум
Um ma ni bad ni hum
Um sain amaglan boltgui
Байгалиас заяасан Их аварга ингэж хур дагуулан, ард түмнээ уйлуулан Тэнгэрт гардгийг харлаа.Тэнгэрт тэтгэгдсэн бардам хүчирхэг эр амьддаа ч аатай,хальсан хойноо ч аатай байдаг юм байна.Мөөеө аваргын гэрт Баянмөнх аварга бүх хүүхдээ дагуулчихсан очоод сууж байсан гэж сонслоо.МАХН-н дарга Н.Энхбаяр салах ёс хийхэд ирсэн байлаа.занданшатар гэдэг гишүүн ирсэн харагдсан.Хүний ёс ийм байдаг юм байна.Гэтэл салах ёс хийхэд төрийн гурван өндөрлөг сураггүй байдаг юм байж гэхэд Төв аймгаар овоглодог Ми овогт,Н.энхболд гэхчлэн төрийн хархнууд,сумьяабазар,сумогийн Дагвадорж ,бүрэнтөгс,батсуурь ,пүрэвдагва,содномдорж арслангууд,гончигдамба гарьд зэрэг том цолтой бөхчүүд байхгүй байх шиг байх юм.Олж хараагүй бол уучлаарай.Гарьд Н.Ганбаатар,харцага Г.Батбаяр,начин Бо.Батжаргал нар ирснийг харсан.Цаана нь харж амжаагүй бөхчүүд байсан л байлгүй.Гэвч бөхийн өргөөнд 256 бөх барилдахад багталцахгүй хөшилдөөд байдаг олон залуучууд яагаад үндэсний бөхийн домогт дархан аваргынхаа ёслолд ирсэнгүй вэ.Манай залуу бөхчүүдэд ёс суртахууны наад захын хүмүүжил ,хүний жудаг ёсоо сахих мэдрэмж,хүнд байх хамгийн энгийн, наад захын соёл байхгүй байгаа нь юутай гутамшиг.Бөхчүүд үндэсний ёс заншлаа тээж явдаг хүмүүс гээд байдаг ч иймэрхүү л байна.Хүч бяраас өөр юмгүй ийм юмнуудыг чинь одоо тэгээд амьтан гэх үү.Улс төрчид гэх нийгмийн ёроолын хог шаарнуудтай та нарыг зүйрлэмээргүй байна.Тэд бол нэгэнт дүүрсэн амьтад.Харин та нарын нуруун дээр үндэсний ёс заншил, соёлын асар том тулгуур тогтож байгаа болохоор хатуу үг хэллээ.Хэлэхгүй байж болохгүй санагдаад.
uul n bohchuud olon ochmoor yum, ih tsoohon baih shig. um sain amgalan boltugai.
одоогийн залуу бөхчүүд 2 мөнхийн үеийн бөхчүүдийн хажууд өөрсдийгөө бөх гэж хэлэхээс ичих хэрэгтэй.тэр үнэхээр уран мэх,ухаанаа уралдуулж барилддаг жинхэнэ бөх байлаа.одоо өөхөн бөмбөгүүдийн мөргөлдөөн үзэж сууна.барилдаж байгаа нь үнээ булаалцалдсан бух аятай л байх юм.япончуудын гайхаад кино хүртэл хийсэн нөгөө монгол бөхийн уран гоё мэхнүүд хаа байна?уран мэхтэйгээ хамт ухаанаа гээчихсэн өөхөн бөмбөг бөхөнцөрүүд минь хүний чанар ёс жудагаа бүү гээгээрэй.
Saikhan eh orondoo ergen toroorei
Mongoliin aldart huu eh orondoo ergen turuuruu
Mongoliin tyyhend niigemiin erh cheleet yed tyyhen ikhe abraga maani byrhanii orondoo odloo!eh ornii gazar soroo tengeriin oron zaitai holbogdon tanii menh bysiin telee zalbarah bolno!Mongol nytagtaa ariun synseeree holbogdon ergej tereerei!!! um ma ni bad me hyn!!!
Ueiin ued DAYARAA DURSAGDAH avraga mini eh nytagtaa ergeed ireerei.
Ум ма ни бад мэ хум
hun uhdeggui yum bn shuu, zuvhun uur yertuntsud soligdun yavlaa. Ergeed zaaval eh orondoo irnee.
Мөнхбат аврагынхаа гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлэе. Ум амгалан сайн байх болтугай. Монгол эх орондоо эргэн төрөх төрөөрэй.
Аврага бурханаа оронд одох болтугай.
Аврага бурханаа оронд одох болтугаа.
Аврага бурханаа оронд одох болтхаа.
Баянаа аварга ч мундаг ухаантай сайхан бөх шүү. Талийгаач найзаа хүндэтгээд хүүхдүүдээ дагуулаад очсон байна.
Хуний сайннь эхэлж явдаг байгалын бичигдээгуй зам ЕС байдаг!баянмонх бол Халхын Их Аврага Монхбатын хажууд очуухэн амеб молекул тийм ч учраас туунийгээ мэдээд амьд явах насанднь хичнээн их олон янзын умхий санаатай гутамшигт найраа нухаан хийж жийж явсандаа насныхаа эцэст гэмшиж туруулж хальсан Их аврагаас оршоол гуйж яваань тэр!
Мөөеө аварга та дахиж төрөхдөө Увс нуурын хөвөөнд эхээс унаарай. Сайхан нутаг, бас сайн хүмүүс тэнд байдаг юм шүү. Энд доор юм сараачсан шанаган хорхой, наад шалбааг чинь одоохон хатаж, чи хамтдаа тоос боллоо шүү.
Халхын их Аврага Далай Даян,Дархан аврага Монхбат шиг дорводуудийн муу хорон санаа бие биеээ татаж чангаасан бага ястангуудын боондоо хавирч хун барьж иддэг умхий бодлогыг сайн мэддэг хун Халхад байхгуй.Цэдэнбалын уед торийн ондорлогоор цэдэнбалынхаа таталгаанаар баасны ногоон батга шиг шавчихсан байсан дорводууд баянмонхийнхоо одоон хатгалгаагаар Их аврагад хичнээн их товог яршиг удааж холднь тээглэн янз бурийн хор найруулж байсаныг давсан Их аврага ямар сайндаа харуусаад Дорвод хун хун биш 4 шийр мах биш гэж дуу алдаж байхав?!Ийм нохцолд Халхын Их аврага Увсад хун болж торохнь байтугай морь нохой болж тоож очихгуй
Увсад сайн хумуус байдаг гэж естой сонсоогуй юм байна!Харинч аль дээр соц уеээс авахуулаад тээвэрийн жолооч нар явуулын геолог биолог археолгийн экспедицээр явдаг байсан хумуусийн ярихыг сонсоход Увсын дорводууд шиг яхир харамч ааш зангуй монголоо алдсан явуулын хунд аяганы амсар зуулгадаггуй айлд хун ороол ирвэл эзэгтэй нарнь шууд хогоо шуурдэж хялялзсаар байгаад хоогоод гаргачихдаг гэж сонссон.Тээврийн жолооч нар буур дорводуудийн зочломтгой заны тухай онигоо их яриад суУдаг .Дорвод авгай нар замын хун орж ирээд хоол цай хусвэл оодооснь :Мяхан мяхан байкуй ,усуун усуун байкуй ,ундгэн ундгэн байкуй амттай хоолон кийдэг арган байкуй гээд тас шарваад хаалгаа савчихдаг гэсэн.
Ум сайн амгалан болтугай. Сайхан Монгол эх орондоо эргэн төрөөрэй!
Ariyabal um maani badnii hum. Hushee dursgal barigdaj, eh oronch, mongol tumniihee tulee zoriulsan ariun uil,amidralaar ni nom buteel tuuurvigdaj, mongol eh oronchdiin tuuhen humuusiin negneer munhreh boltugai.
Ум сайн амгалан болтугай
AVARGAA BIDENDEE DAHIN TURUUREI.
Их аваргыг халилаа, хэлэх хүн байхгүй боллоо гээд Баянмөнх бөхийн өргөө рүү цэрэг цагдаа хөлслөөд дайрч эхлэв. Монголд төр засаг гэж байВАЛ төмөр нүүрээ үзүүлээч. Дэндэж байна шүү
Тэгнээ тэр талийгаач Монхбат аварга их ухаантай алсын хараатай хун байсан,тэрний ярьдаг тумэн унэн.80 гарцан хогшин шуналын тулам ямар улийгээ хайж тийшээ ухалзаад байнаа
Super avraga tuuniig munkh tenger urshuug
Hosgui aguu hun baijee. Naanaa omgolon hurts aag aashtai hun shig baidag ch tsaanaa mash ih gun uhaantai mongoliinhoo tuluu shanalj butsalj yardage baijee ih avraga maani.