sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордны А зааланд өнөөдөр эхэлж, эрэгтэй, эмэгтэй хүнд жингийн жүдочид хүч, ур чадвараа сорьж байна.
Тус тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр эрэгтэй 81, 90, -100, +100, эмэгтэй 70, -78, +78 кг жингийн барилдаанууд явагдаж шилдгүүдээ тодруулна. Эрэгтэйчүүдийн +100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр эхний барилдаанаа Монгол Улсын арслан, ОУХМ Н.Батсуурьтай хийж, цэвэр ялсан байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг