sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шинэ Өвөрхангай” төслийн нээлтэд зориулсан бөхийн барилдааны үеэр Өвөрхангай аймгийн “Их Монголын Хүчтэн дэвжээ”-ний тэргүүнээр Асашёорюү Д.Дагвадорж сонгогдон, тамгаа гардаж авсан байна.
Энэхүү үндэсний бөхийн барилдаан өнгөрсөн ням гарагт Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотноо болжээ. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, улсын заан Н.Жаргалбаяр долоо даван түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат,  улсын гарьд Б.Гончигдамба зургаа даван үзүүрлэв.
Харин их шөвөгт аварга Ч.Санжаадамба, арслан Р.Пүрэвдагва нар шалгарсан байна. Уг барилдааны түрүү бөхийг таван сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг