sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлаад эргэж орлоо.
Үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд байгааг авч хэлэлцсэн юм. Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан тайлан болон хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг хэлэлцэх юм. 
Мөн Засгийн газрын зүгээс 2020 он гэхэд сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийднэ гэсэн амлалтыг сонгогчиддоо өгсөн. Энэ дагуу боловсролын салбарт баригдах объектын ажлыг эхлүүлэхэд нийслэл хотын хэмжээнд газар чөлөөлөх ажил хүндрэлтэй байгаа аж. Үүнийг яаралтай шийдэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан үдээс өмнөх хуралдаанд танилцуулсан тул нийслэлийн удирдлагуудыг мөн хуралдаанд оролцуулж байна.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг