sonin.mn
РАБАТ. /ТАСС/. 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахаар илгээсэн Марокко улсын мэдүүлэг нь ФИФА-гийн бүхий л шаардлагыг хангаж байна гэж тус улсын Залуучууд, спортын асуудал эрхэлсэн сайд Рашид ат-Тальби аль- Алами мэдэгдлээ.
Сайдын мэдээлснээр, ФИФА-гийн Үнэлгээний комиссын төлөөлөгчид Марокко улсад ажиллаж байгаа аж.
Энэ оны эхээр Мароккогийн эрх баригчдын мэдэгдсэнээр “тус улсын давуу талууд бол тогтвортой байдал, газарзүйн байрлал, цагийн бүс, хөлбөмбөгт дур сонирхолтой байдал, Мароккогийн соёлын өвөрмөц шинж, бусад соёлыг хүндэтгэдэг байдал юм”.
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах улсыг сонгон шалгаруулах санал хураалт энэ оны 6 дугаар сард Москвад болох ФИФА-гийн их хурлын үеэр нээлттэй явагдах ажээ. ДАШТ-ийг эрхийг авахын төлөө Марокко улс дангаараа болон Канад, Мексик, АНУ хамтарсан мэдүүлгээ ирүүлээд байгаа юм. 
Өрсөлдөгчдийн ирүүлсэн мэдүүлгүүд нь их хуралд оролцогчдын шаардлагад нийцэхгүй бол сонгон шалгаруулалтын хоёр дахь үе шатыг зарлах бөгөөд ингэсэн тохиолдолд шийдвэр гаргах хугацаа 2020 он хүртэл хойшлогдоно.
Дашрамд дурдахад, 2026 оны ДАШТ-нд анх удаагаа 48 баг оролцох юм. Багууд 16 хэсэгт хуваагдах ба хэсэг тус бүрээс шилдэг хоёр баг плей-оффт шалгарах аж.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг