sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос “Оддын хөлбөмбөг” тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулах бөгөөд ДАШТ-ий “Алтан дагина” цом Монголд анх удаа ирэх өдрийн хүрээнд уг тэмцээн болно гэдгээрээ онцлогтой юм.
Энэ сарын 23-нд болох “Оддын хөлбөмбөг” тоглолтод оролцох хоёр багийн ахлагчаар олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар томилогджээ.
Харин багийн ерөнхий дасгалжуулагчдаар жүжигчин Г.Золбоот, Н.Онон нар ажиллах бөгөөд улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба тэргүүтэй урлаг, спортын олны танил эрхмүүд ногоон талбайд хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг