sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-27-нд БНХАУ-ын Хөх хотноо болох жүдо бөхийн Гран при тэмцээнд манай улсаас 28 жүдоч хүч, ур чадвараа сорихоор болжээ.
Хөх хотын Гран при тэмцээнд оролцохоор ОХУ, Япон, БНСУ, Бразил зэрэг 50 орны 417 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ илгээгээд байгаа аж. Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Дэлрийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар болон ОУХМ Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг тэргүүтэй эрэгтэй-14, эмэгтэй-14 жүдоч оролцохоор мэдүүлгээ илгээжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг