sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уулын спортын мастер Ж.Бямбасүрэн өнөөдөр 09:36 цагт /Улаанбаатарын цагаар/ дэлхийд өндрөөрөө дөрөвт бичигддэг Лхоце уулын /дтд-8516м/ оргилд гарсан байна. 
Тэрбээр тавдугаар сарын 16-ны өдөр дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарч Төрийнхөө далбааг мандуулсан билээ. Энэ амжилтуудаараа Жагдалын Бямбасүрэн монголын уулчдаас нэг  улиралд багтан 8000 м-ээс дээш хоёр оргилд авирсан 2 дахь уулчин болж чадлаа.
 
 
Түүнээс өмнө ОУХМ Л.Баярсайхан Чо-Оюу, Шишмангма уулсад авирч оргилуудад 8 хоногийн зайтай гарч байсан юм. Лхоце уул нь өмнөд хэсгээрээ Эвересттэй холбогддог бөгөөд Түвд-Хятадын хил дээр оршдог байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг