Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү, мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюүгийн бүл дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд 6 дараалан ялсан талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээллээ.
Түүний өрсөлдөгч нь жониданы 17 дахь бөх Рикито байлаа. Хоошёорюү “Өрсөлдөгч маань макүшитад барилдаж байсан бөх тул би ингэж барилдана энэ тэр гэсэн тактик боловсруулалгүй, урагш л довтлох бодолтой байлаа” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Түүний дараа дохёнд гарсан Японы их аварга Тайхо Коокигийн зээ, сэкивакэ Такаторикигийн хүү Ная Коосүкэ харин өнөөдөр унаж, мэргэжлийн сумо дахь анхны ялагдлаа хүлээлээ. Наягийн дараалсан ялалт 12 дээр ийнхүү зогслоо.
Ная ялагдсанаар Хоошёорюү ийнхүү түүнээс энэ башёд даагаа нэхэх аргагүй боллоо. Учир нь С.Бямбасүрэн дараа нь мөн өөрийн нэгэн адил унаагүй байгаа бөхтэй учраа тааран барилдах юм.
Монгол, Японы аваргуудын удмын залуус дунд сургуульд сурч байхдаа болон нэгдүгээр сард шинэ бөхийн чансаа тогтоох барилдаан, Хаврын тэмцээн гээд нийт 3 удаа таарч бүгдэд нь Ная ялж байжээ.
Монгол бөхчүүд
Жюүрёо
Зүүн 3 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-6
З-6 Азүмарюү С.Тодбилэг 5-5
Б-6 Дайшёохо Р.Шижирбаяр 6-4
3-7 Сэйро А.Өнөболд 6-4
З-8 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-4-6
Б-9 Миторюү Б.Төрболд 5-5
Б-11 Таканоива А.Баасандорж 7-3
Макүшита
Б-25 Гочёозан Д.Ууганбаатар 2-3
Б-29 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 3-2
З-31 Кагамио Б.Нанжид 0-0-5
Б-32 Кёкүсоотэн Э.Энхманлай 2-3
Б-32 Сакигакэ Я.Баттүшиг 1-4
Б-35 Кирибаяма Б.Лхагвасүрэн 5-0
Санданмэ
З-75 Саданохикари Д.Наранцогт 0-0-5
Жонидан
Б-6 Ёошёояма Б.Анхбаяр 2-3
Б-42 Хоошёорюү С.Бямбасүрэн 5-0
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
бүл дүү гэнэ үү? бүл гэдэг бол эгч дүү нарын хүүхдүүд бие биеэ авгайлах нэр. харин үеэл бол ах дүү нарын хүүхдүүд бие биеэ нэрлэх нэр.наад залуу чинь харин их аваргын ач дүү байх нь л дээ.
Хоошороо, Гочоозаан гэх мэтийн бөхчүүд барилдаад байгаа юм биз дээ.
харц нь яг Дагваа бнаа
Atsaa. Bul. Uelee. Yalgaj chadaagui baij yaj setguulch bolson um
za edniihen ch dee shunal ni ihedsen hms yum shig ee
chamaas awsan bish. neg mongol bayjwal mongoldoo l sain biz.. shudragaar olj baiwal yaach ch olson yaadag yum
Авга ха шигээ гарамгай барилдаад даруухан байж аварга болоорой
Харваас Яс сайтай харагдаж байна. Цаашаа явах байхаа.
Дагвадорж Авга ах нь болно. Тиймээс Ач гэх байх шүү.