sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 26-ны өдөр "Монгол Улсын аваргуудад хүндэтгэл үзүүлэх" уламжлалт барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөж, тов зарласан боловч цуцлагджээ.
Учир нь МҮБХ-ны удирдлагууд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, МИАТ-ын Гүйцэтгэх захирал Д.Баттөр нарыг АТГ-т шалгуулахаар болжээ. Иймд барилдааныг цуцалсан болохыг Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ.
МҮБХ 1994 оноос эхлэн "Монгол Улсын аваргуудад хүндэтгэл үзүүлэх" барилдааныг жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд 2003 оноос ИНЕГ, МИАТ ХК-тай хамтран зохион байгуулж байжээ.
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг