МОСКВА. /ТАСС/. Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийг үзэхээр дэлхийн 20 гаруй улсын төрийн тэргүүн ОХУ-д хүрэлцэн ирнэ гэж тус тэмцээнийг зохион байгуулах хорооны ерөнхий захирал Алексей Сорокин сэтгүүлчдэд мэдэгджээ.
Нээлтийн ёслол энэ сарын 14-нд Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд эхний тоглолт Орос болон Саудын Арабын багаар эхлэх юм.
“Улс орны төрийн тэргүүнүүд дэлхийн аваргын нээлтийн тоглолт болон хаалтыг үзэж сонирхох ихээхэн сонирхолтой байдагт гайхах зүйл байхгүй юм. Өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид манай улсад айлчилж, хөл бөмбөгийн тоглолт үзэж таалан соёрхоно гэдэг сайхан. Тэмцээнд Оросын шигшээ баг ялна гэж найдаж байна” гэж А.Сорокин ярьжээ.
“ДАШТ-2018” ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болно.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
14 nd boloxiig medeed l bna!!!!!!Moskba giin tsagaar Xeden tsagt exlex be???????Neeltiin tsag?
Манай Баттулга Ерөнхийлөгч очихгүй юм байхдаа. Хийх ажилгүй хүн иймэрхүү спорт болсон газар л яваа харагддаг. За даа, тэнд бөх барилдахгүй юм чинь мангар харагдах юм болов уу даа, нээрээ.
Hungariin e/s. Urban Viktor 100% rend bn.khul bumbigiin khobii rб⚽⚽⚽