Монгол гэдэг айл шандаст хүлэг, эр бяр, цэц мэргэн хэмээх гурван чухал хүчиндээ дулдуйдан оршин тогтнож иржээ.
Монголчуудыг хүлэг морь, хүчит эрс, цэцэн харвагчид үгүйгээр сэтгэшгүй юм. Энэ гурван хүчээ бахдан биширч, жил болгон бүх нийтээрээ "Эрийн гурван наадам" хийж морь уралдуулан бөх барилдуулж, сур харван улам хөгжүүлсээр үндэсний спортын их баяр цэнгүүн болгон тэмдэглэж заншжээ. Уралдах, барилдах, харвах нь нэн эртний уламжлалтай агаад магадгүй дэлхийн хамгийн ууган спорт ч байж мэднэ. Монгол бөх бол эрийн хийморь золбоо, бат чийрэг бие бялдар, ханхар цээж, булчин шөрмөс, хэлбэр галбирыг гайхуулсан харууштай үзүүштэй сүрлэг жавхаалаг хүмүүс билээ. Өмсдөг зодог шуудаг нь гэхэд Монголоос өөр хаана ч байхгүй өвөрмөц, биендээ болон барилдахад яг тохирсон ялан бадрахын ягаан, мөнх тэнгэрийн номин цэнхэр өнгө бэлгэдсэн содон урлаг юм.
Малгай нь гэхэд сүмбэр оргилыг санагдуулна. Гутал нь тусгай тоногтой, дэгээ орооход тохирсон ээтэн хоншоортой. Уран мэх, барилдаанаараа Монгол хүн хэнээс ч дутдаггүй. Хүч тэнхээгээрээ олон саяын дотор хэр дээгүүр ордог нь олимп, дэлхийн тэмцээнээс харагддаг, сүмо барилдаанаас ч ойлгогддог. Монгол барилдаанд өвдөг, тохой түрүүлж шороодсоныг унасанд тооцдог номтой. Үүнээс гадна олон онцлог бий. Тэр бүгдийг монгол онцлог гэж дөвийлгөөд байх нь хаашаа ч юм бэ. Заримыг нь халах цаг болсон мэт санагдана. Ард түмэн “барилдахаасаа таахалзах нь" гэж монгол барилдааныхаа зарим сул талыг шүүмжилж иржээ. Дэвэх, шавах, өрөхийг өөлөх юм алга. Гэвч одоо хүртэл барилдахаасаа эссэн таахалзсаар байгаад цаг хугацаа иддэг бөх цөөрөөгүй олширсон байна. 30, 40 минутын турш барилдахгүй нэг нь нөгөөгөө хөөгөөд явдаг, барилцсан ч бие биенээ отоод, зуураад зогсчихдог бөхчүүд үзэгчдийг үнэхээр залхаан чилээж ирэв. Даваа болгонд олон бөх зэрэг гарч барилддаг тулдаа л үзэгчид тэсвэрлэж сууна. Цаг, тооцоо хатуу баримталдаг гадаадын нэг хүн сүүлчийн найман бөхийн барилдааныг яс үзэхээр зоригложээ гэж бодъё. Барилдаан барагцаалсан хугацаанаасаа тус бүр 30 мин хэтэрвэл 210 мин буюу 3.5 цаг гарздана. Эдгээр барилдааныг 5000 хүн үзвэл нийлбэр дүнгээрээ 729 өдөртэй тэнцэх хугацаа үрэгдэж байна. Үүнийг үйлдвэрлэлд ашиглавал ямар их зүйл бүтээх нь ойлгомжтой. Үүнээс улбаалан гурван зүйл санал хэлье.
1. Монгол бөхөө гадаадын жишгээр шуурхай барилдуулдаг болгомоор байна. Энэ талаараа бид дэндүү хоцорч явна. Хоёр дайсан хоорондоо халз тулгарлаа гэж бодоход нэг нь нөгөөдөө монгол барилдаан шиг амс хийх чөлөө зав олгох уу. Эцсээ хүртэл тулалдана шүү дээ. Түүн шиг өрсөн хоёр бөх засуул дохио өгмөгц барилдан тулалдаж мөн дохиогоор завсарлаж, дахин өрж барилдан хаях, унахаа түргэн хугацаанд шийдэж заншмаар байна. Хэдий болтол бөхчүүд бие биеийнхээ аясыг харж, алмай, найрсаг байдлаар барилдах ёстой юм бэ. Монгол барилдаанд дассан зарим нь бусад барилдаанд алмайрч их алдаж гэнэдэж байна шүү дээ. Монгол барилдаан хэдийгээр өөр ёс дэгтэй ч бусад барилдаанаас суралцаж баяжуулах юм их байна. Тэгвэл алсдаа Монголд л ашигтай юм.
2. Давсан бөх болгон барилдсан хөлстэй, шархтай, цустай гараараа боорцог тосч аваад үзэгч олон руу шидэж цацан хаядаг дивангарын бүдүүлэг гэхэд дэндүү хоцрогдлоосоо бүр мөсөн татгалзмаар байна. Хэнд юунд ашигтай юм бэ. Ажил дээр ажил, зардал дээр зардал нэмэгдэх төдийгүй өвчин эмгэг халдааж ч мэднэ. Газар унасан боорцгийг зарим нь түүж аваад идэж байгаа харагдах юм. Тэднийг харсан гадаадынхан толгой сэгсэрч сууна. Өөрсдийгөө сурталчлах гэсэн биш өөдгүйгээ л харийнханд харуулж байна шүү дээ. Боорцог цацах нь соёл уу, сүсэг үү, элийрэл үү, ухаарал уу гэдэг нь тов тодорхой. Муу муухайгаа ямагт өнгөлөн далдалж, гаднаа гяланцаг явдаг нэрэлхүү монгол бидэнд бол боорцог шидэх нь ёстой ичгүүр баймаар юм. Өчүүхэн зүйлээр эрүүл мэнд, энэ улсынхаа нэр нүүрийг хөөдөж байна шүү. Энэ үе чинь XIX биш XXI зуун шүү дээ.
3. Тусгаар тогтносон гэх улс маань төрийнхөө наадмыг монгол хэлээрээ ерөөж, мялааж ариусгахын оронд түвд уншлагаар орлуулж ирсэн, энэ жил яадаг юм бол, харж л байя. Тэглээ гээд төр улс маань 28 жил дэлхийн сүүл мушгиж ирлээ. Одоо бүр энэ тогтолцоогоороо байж чадах уу, үгүй юу гэдэг дээрээ тулчихаад байна. Ажилгүйдэл, ядуурал замаа алдаж, аль бузар булай хэрэг төвөг, өвчин зовлон Монголд нүүрлээд удлаа. Шашин улс орны нүгэл хилэнцийг нимгэлэв үү, үгүй ээ. Унаач хүүхдүүд осолдох нь нэмэгдэв үү гэхээс цөөрсөнгүй. Харин сүм хийд, лам нарын тоо л талийсан байна. Даншиг хэмээх шашны зан үйл их давтагддаг боллоо. Шашин төр хоёр хутгалдсан энэ мэт үр дүнгүй арга хэмжээг бүр мөсөн зогсоомоор байна. Шунал нь шулам болсон тэнгэр нэртэй тийрэнгүүд хэзээнээс нааш бөхчүүдийн дунд яс хаясаар ирсэн бол одоо бүр бүсчлэн хуваах дээрээ тулаад байна. Бөхийн өргөө бүгдийн өмч биш талцсан шартангуудын бах тавыг хангагч хувийн дэвжээ болж хувирах хэрэг үү. Монголд хуваагдаж задраагүй бүтнээрээ үлдсэн юм байна уу. "Их эв эе" хүртэл хов живийн бай болон задрах бололтой.
Г.ДАЛАНТАЙ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
боорцог боолттой болоод 10-д жил болж байна, хөл бөмбөг 95 минут болдогийг 9минут болгох у? улсын наадамд 512бөх барилдаж 511барилдаан болдогоос 20орчим барилдаан л жаахан удаж барьц сонгоогоор шийдэгддэг-г олон жилийн стастик баталдаг, улс орон хөгжихгүй байгаад бөхийн хамаагүй ээ, үзэх дургүй бол заавал уурлан уурлан үзэх шаардлага байхгүй, үзэх юм зөндөө байна дуртай дуртайгаа үзээд дэмжээд явдаг дэлхийн жам бөх, өөрчлөгдөөд хөгжөөд л байгаа улс ч хөгжиж байгаа хө
Засуулууд их идэвхгүй, үзүүр түрүүний хоёр бөхийг гаргахдаа жүжиглэхгүй үнэн их хүчинд татагдан унаж байгааг үнэмшилтэй гаргаж, бие биенээ хүчтэй түлхэж унаж байх. Нэг л хулхи унагаадаг. Энэ нь хэнд ч хуурамч харагддаг
Unen um bichsen bna
ШАРХТАЙ ЦУСТАЙ ГАРААРАА БООРЦОГ ШИДДЭГ Ч ГЭХ ШИГ ЮУ СОЛИОРООД БАЙГАА ПИЗДА ВЭ ЭНЭ ДАЛАНТАЙ ГЭГЧ
Тэр үнэн шүү дээ. Тэр ч байтугай точигтой гараар гээч. Яагаад гэвэл шуудагны дотуур хөлс, шивтэртээ баригдсан үсийг нь зулгаах шахам шуудагдуулцдаг шүү дээ. Тийм гараар барьсан боовыг булаацалдаж идээд байгаа юм аа. Үнэхээр хоцрогдсон дунд зууны Монголоо харуулж байна. Ичиж амьдар.
Тусгаар тогтносон гэх улс маань төрийнхөө наадмыг монгол хэлээрээ ерөөж, мялааж ариусгахын оронд түвд уншлагаар орлуулж ирсэн, Ч ГЭХ ШИГ бөхийн цол дуудахыг хэлээд байгаа юм уу хаашаа ЮМ УУ Түвд хэлээр бөхийн цол дуудлаа гээд байгаа юм уу ДАЛАНТАЙ ЧИ БОЛЬЖ ҮЗ хол очиж хуц
барилдааны өмнө баахан лам нар ном уншдагийг хэлсэн байна урьд өмнө боорцог шидэж ном уншилгүй болдог байсныг л хэлсэн байна
ШАРХТАЙ ЦУСТАЙ ГАРААРАА БООРЦОГ ШИДДЭГ Ч ГЭХ ШИГ ЮУ СОЛИОРООД БАЙГАА ПИЗДА ВЭ ЭНЭ ДАЛАНТАЙ ГЭГЧ
Тусгаар тогтносон гэх улс маань төрийнхөө наадмыг монгол хэлээрээ ерөөж, мялааж ариусгахын оронд түвд уншлагаар орлуулж ирсэн, Ч ГЭХ ШИГ бөхийн цол дуудахыг хэлээд байгаа юм уу хаашаа юм Түвд хэлээр бөхийн цол дуудлаа гээд байна уу ДАЛАНТАЙ ЧИ БОЛЬЖ ҮЗ хол очиж хуц
Монгол төрийн наадмын нээлтийг лам нар бузар төвд хэлээрээ нээдэг Монгол төрийг монголчууд Чингис хаан үндэслэсэн юму Төвд хар тангад лам нарын улс юмуу энэ бол монгол төр жил нэмсэний баяр

Чухал асуудал хөндсөн байна.Дээр нь улаан шарыг тунаруулсан тарган лам нар цэцэрлэгийн шав тавихаас эхлээд Төрийн наадам хүртэл нэг төгрөг,дусал хөлсөө зориулаагүй байж амгалан дүрийг эсгэн харь хэл дээр ойлгогдохгүй юм бавтнацгааж чухал царайлан сууцгаадаг нь гутамшиг.
Лам гурван эрдэнийг гутаан доромжилсон муу чаралба чамайг халуун тамын ёроол хүлээж байгаа.
өөрчилж болдог юм байна өөрчилж болдоггүй юм бас бий Үндэсний соел юм аа Хүчит бөх болохоос хурдан бөх биш юм аа
Ёстой зөв,миний нэг танил гадаад нөхөр үүнийг надад энэ одоо ямар учиртай юм,хөлстэй,шороотой гараараа боорцог цацах нь танай уламжлалт заншил боловч хамгийн муухай хоцрогдсон зүйл чинь энэ байна гэж шүүмжилж байсан.Үнэнш дээ.Үнэхээр болих хэрэгтэй,бусдыг нь соёлтой хэрэглэе.

А.Сүхбат битгий худлаа ярьж алцганаарай.Бөхийн хагарлыг анх 1998 оноос чи өөрөө эхлүүлсэн шүү. Өөрийнхөө зуурсан нялцгай гурилыг өөр тийш нь аваачиж битгий наагаарай.Баянмөнх хэмээх аль эрт салаад өнгөрсөн хадмынхаа хатгаасаар хачин юм ярихаа больимоор юм.Чи өөрөө ч нэр хүндээ авгай хүүхний бузраар шалбаагт хутгаж орхисон ОЛГОЙ гэдгээ мэддэг үү?Энэ асуудлаар нь УИХ-ын гишүүний ёс зүйг ярих ,цол гуншингий нь допингийн асуудлаар хураах бууруулах арга хэмжээ амаар юм даа.

Ерөөсөө энэ бөх гэж заваан вмыг наадмаас бүрмөсөн хасах хэрэгтэй. Ер нь хөлбөмбөгийн ДАШТ-тэй жил бөх барилдахгүй наадамладаг болох хэрэгтэй. Бүх хүн өнөөдөр хөлбөмбөгөөр амьсгалж хэдэн тэнэг хэрүүлч чавганц шиг бөхтэй мантай байна.Хөлбөмбөг шиг сайхан юм бөхөд түй ч байхгүй. Бөөн хэрүүл, хараал, цус нөж, нус цэр....Заваан юмнууд..
Бас нэгэн зүйл. Наадмаар монголын бөхийн ариун дэвжээ зүлэг ногоон талбай дээр шалдан гуяа гялалзуулсан сурвалжлагч нэртэй бузар биеэ үнэлэгч эмсийг гүйлдүүлж тэнгэр лусыг хилэгнүүлэхгүй бол сайн байна.. Тэгэхгүй нөхөртэй нөхөргүй, золбин эмс охид нүцгэн шахуу бөхчүүлийн дундуур том том бөгсөө хаялж салтаганалдаад, өлөн нүд нь шуудган дээр нь уначих шахсан гичийнүүдээр монгол бөхийн ариун хоймор зүлэг ногоон дэвжээг талхлуулаад байдгаас болж тэнгэр лус хүртэл хилэгнэдэг байх шүү. Үүнийг наадмыг зохион байгуулагчид сайн анхаарч ийм балиар заваан байдал гаргуулахгүй байх нь чухал.
Сургаар хуцдаг ноход олон байх юм аа.Чиний сэжиглээд байгаа боорцог аль эрт шоколад шиг гадуураа мөнгөн цаастай болсон.Бөхийн барилдаан үзэхээр уйдаад байвал чам мэтийн золбирсон юмнууд үзэх нохой зодооноос өгсүүүлээд олон юм байна.Тэрнийгээ үз.Наад үндэсний бөхөд чинь аймаг аймгийн бахархал болсон,нутагтай иргэдийн итгэл тээсэн сайхан хөвгүүд хүчээ үзэж байгаа юм. Доор хаяж л ахан дүүс, нэг ангийнхан,ажлын хамт олон гээд олон хүний ширтэж суугаа залуус байдаг юм.далантай гэгч бол нэр нь монгол болохоос тархи нь золбин соёлоор тахалтчихсан өрөвдөлтэй амьтан байна.Чам шиг зуйгуул соёлд тархиа угаалгасан золбирсон юм ингэж далдаганахаа боь.Чи өөрийнхөө гадарладаг юмны тухай л бич.Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж баабар бичих дуртай.Энэ үг чамд хамаарна.
Зууралдаад жаахан бүдүүхэн нь дарж зөөлхөн унаад л шийдэгддэг бөх эр зориг тэсвэр тэвчээр шаарддаг тулаан бол биш! Булхай,худал хуурмагийн шоуны жүжигчид Монголчуудыг жалга довоор нь хагалах Орос үндэстний бодлогын тэргүүн эгнээнд явж ирсэн.
Далантай эрхэм их чухал асуудал хөнджээ. Зуураап зогсчихдог салдаггүй барилдаанйг түргэлүүлэх өөрчлөлт хэрэгтэй. Барьц сонгох арга хэрэглэж байгаа нь зөв. Бөхчүүд түүнд зохицуулан таргалж гүзээлээд барьц бариулахыг хүлээгээд зүогсож байдаг болж байх шиг. Тийм учраас өөр шинэ арга хэрэглэсэн ч болж байна. Жингийн хязгаар тогтоох юмуу 2-3 ангилал тогтоосон ч яадагюмбэ. Боорцог бол үнэхээр болимоор юм. Бөхчүүд холбоогоо аваад явж чадахгүй юм шиг байна. Нямдорж, Данзан 2-ыг дахин урьж ажиллуулмаар байна. Допинг хэрэглэгчид ба тэднийг хамгаалагчдыг монгол бөхийн дэвжээнээс хол байлгавал зохино.