Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий Е хэсгийн Бразил-Швейцарийн халз тулаан Ростов-на Дон хотын “Ростов Арена” цэнгэлдэхэд урд шөнө Улаанбаатарын цагаар 02 цагт эхэлж, хоёр багийн тоглолт 1:1-ээр тэнцлээ.
Энэ тулааны гоолын салхийг 20 дахь минутад Бразилийн хагас хамгаалагч Коутинью Филиппе хийсэн бол хоёрдугаар үеийн 50 дахь минутад Швейцарийн хагас хамгаалагч Цубер Стивен тэнцээний гоолыг оруулсан байна.
Ийнхүү Швейцарьчууд Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны чансаагаар хоёрдугаарт эрэмбэлэгддэг ДАШТ-д 20 удаа оролцож 1958, 1962, 1970, 1994, 2002 онуудад дэлхийн аваргын алт, 1950, 1998 онд мөнгө, 1938, 1978 оны хүрэл медаль хүртсэн шилдэг багтай эн тэнцүү тоглож чадлаа.  
 
​​Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг