sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуун буудалт даамын 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-27-нд нийслэл хотноо МУИС Номын санд болно.
Энэ удаагийн тэмцээнд хагас шигшээ шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 даамчин тойргийн журмаар өрсөлдөх юм. Шигшээ тэмцээнд өрсөлдөх эрх авсан тамирчид ирэх лхагва гараг (2018.6.20)-ийн 11.30-д МУИС-ийн Номын санд цугларахыг МДХ-ноос зарлажээ.
УАШТ-д оролцох эрх авсан тамирчдыг танилцуулахад, Эрэгтэйчүүдээс ОУИМ Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, П.Лхагвасүрэн, Р.Манлай, Ц.Сүхбат, Л.Гансүх, Б.Мөнхжин, М.Шийравжамц, Д.Ганболд, Ц.Отгонбилэг, Э.Энх-Эрдэнэ, С.Даваадорж нар оюун ухаанаа уралдуулна.
Харин эмэгтэй даамчдаас Е.Ариунзаяа, Г.Хэрлэнмөрөн, М.Нямжаргал, Э.Мандахнаран, Б.Отгон-Эрдэнэ, Б.Есүй, Б.Мөнхжин, Б.Анужин, Г.Буяндэлгэр, Г.Энхтуяа, Б.Нандинцэцэг, Б.Мишээл нар улсын аваргын төлөө өрсөлдөнө.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг