sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хэсгийн Испани-Ираны тоглолт Казань хотын “Казань арена” цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар /06.21/ 02 цагаас эхэлж, испаничууд 1:0-ээр хожлоо.
Энэ тоглолтын эхний хагаст хоёр багийн аль аль нь гоол хийж чадалгүй өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар хагасын 54 дэх минутад цорын ганц гоолыг испанийн довтлогч Диего Коста оруулснаар Испанийн шигшээ баг Ираны шигшээ багийг 1:0-ээр буулгаж авлаа.
Иранчууд сөрөг довтолгоонд шилжиж нэлээд шургуу довтолгоо хийсний дүнд нэг гоол оруулсан ч шүүгч энэ гоолын бичлэгийг үзээд отон тоглолт гэж үзсэн юм. Харин Диего Коста энэ ДАШТ-д гурав дахь гоолоо оруулж, мэргэн буучдын жагсаалтын хоёрт бичигдэж эхэллээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг