САНКТ ПЕТЕРБУРГ. /АП/. Египетийн шигшээ баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэлцэн ирэхдээ Мохамед Салахад өндөр найдлага тавьж байсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.
Тус улсын шигшээ баг 1990 оноос хойш анх удаагаа ДАШТ-д оролцох эрх авсан нь энэ аж. М.Салахын мөр гэмтэлтэй байсан хэдий ч египетчүүд шигшээ баг нь сайхан мэдээ дуулгана хэмээн найдсаар байсан байна. Гэвч харамсалтай нь хоёрхон тоглолтын дараа Египет улсын хувьд энэ удаагийн тэмцээн өндөрлөжээ.
“Сайн тамирчны ард сайн баг байх хэрэгтэй. Би өөрийн улсын шигшээ багаар бахархаж байна. Гэвч бид хангалттай сайн байж чадаагүй нь харамсалтай” гэж Египетийн шигшээ багийн дасгалжуулагч Хектор Купер мягмар гарагт Оростой хийсэн тоглолтод баг нь 3:1 харьцаатайгаар ялагдсны дараа хэлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Muusain haltaruud hohineee
Хөл бөмбөг бол эвт шаазгай буга барьдаг тоглоом. Салах ганцаараа яах юм. Роналдо хичнээн чадварлаг ч Португал сураггүй л байгаа биз дээ. Гэтэл онцгой том одгүй ч хөл нийлсэн эвсэг багууд яаж цахиур хагалддаг билээ.Энэн шиг юм.
Яагаад NTV дээр гарахгүй бна 1-дээр гараад бна Төрийн TV хэрэггүй ш дээ.Балжаа маань яаваа
1-р суваг хэрэггүй ээ.NTV яасан бэ.Балжаа маань яасан бэ