МОСКВА. /ТАСС/. Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ Мексикийн хөлбөмбөгийн холбоог 10 мянган ам.доллароор торгожээ. Ийм шийдвэр гаргасан нь Герман болон Мексикийн шигшээ багийн хооронд болсон тоглолтын үеэр Мексикийн хөгжөөн дэмжигчдийн гаргасан үйлдэлтэй холбоотой юм. Энэ тухай “Ассошиэйтед пресс” агентлагийн сурвалжлагч Роб Харрис “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ний F хэсгийн эхний тоглолт Герман-Мексикийн халз тулаанаар эхэлж мексикчүүдийн гайхамшигтай ялалтаар өндөрлөсөн билээ. Тоглолтын үеэр Мексикийн хөгжөөн дэмжигчид орилж хашгиран, Германы хаалгач руу ижил хүйстнийг эсэргүүцсэн утга агуулга бүхий үг хаяжээ. Түүнчлэн ФИФА Сербийн хөлбөмбөгийн холбоог 10 мянган ам.доллароор торгосон байна. Өнгөрсөн ням гарагт Коста-Рика болон Сербийн хооронд болсон тоглолтод Сербийн шигшээ баг хожсон юм.
ФИФА Мексикийн хөгжөөн дэмжигчдийг буруутгаж байгаа нь анхны удаагийх биш юм. Тоглолтын үеэр Мексикийн хөгжөөн дэмжигчид өрсөлдөгч багийнхаа хаалгачид шахалт үзүүлэхийг оролдох тохиолдол олонтаа гардаг бөгөөд “puta” хэмээн хашгирч эхэлдэг нь Мексик хэлэнд бэлгийн цөөнхийг басамжлан доромжилсон утга агуулдаг аж. 2017 онд ОХУ-д болсон Холбоодын цомын тэмцээний үеэр ФИФА Мексикийн Хөлбөмбөгийн холбоонд хандан тус улсын хөгжөөн дэмжигчдийг дахин ийм үг ашиглахгүй байхыг уриалж байжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Манай хөлбөмбөгийн тайлбарлагч нар Сенегалийн хөлбөмбөгчдийг "хүн хар гөрөөс", арабууд сонин хүмүүс, зэвүүн баг, цөллөө, саатууллаа гээд хачин хөгийн гудамжны хэлээр ярьж байгаад зөрчлийн хууль үйлчлэх үү.
Чи ганцаараа үзээгүй олон хүн үзсэн.Үндэсний сувгийн тайлбарлагч нар ийм үг хэлээгүй.Тэд арабуудыг их шартай, шазруун характертай тул цаг дуустал үзэлцэнэ гэдгийг л хэлсэн.Хүн хар гөрөөс гэдэг бол доромж үг биш.Харин ч эгэлгүй их их хүч чадалтай ,бие бялдар төгс хөгжсөн гэсэн утгатай үг болохыг чам шиг эх хэлээ мэдэхгүй золбирсон амьтан ойлгохгүй.Монгол хэлэнд сөрөг үгээр сайн талыг илэрхийлдэг онцлог бий.Бөх үзэж суугаад энэ ч галзуу амьтан даа гэвэл галзуурчихсан сэтгэцийн өвчтэй хүнийг хэлж байга биш зориг хүчтэй, хазахаас бусдыг хийдэг гарамгай сайн бөхийг хэлдэг жишээний.Энийг чам шиг монголоо алдмар ойлгохгүй. Бөмбөгийг хол өшиглөхийг бидний монголчууд цөлөх гэж хэлж хэвшсэн юм.Тайлбарлагчид хэдийгээр залуу хүмүүс боловч уламжлалт онцлогтой нэр томьёонуудыг маш сайн, бүүр төгс сайн мэдэж байгаа нь харин ч гайхал бахдал төрүүлж байгаа.Саатуулах гэдгийг англиар хэлсэнгүй гэж эргүүтэж байгаа бол чи монгол хэлээ бүрмөсөн мартсан гаж амьтан гэдгээ л ойлгочих.Чамайг төрөөгүй байхад Чонбуу тэрүүтэй монголын хөлбөмбөгчдийн үнэнч хорхойтнууд ингэж ярьдаг байсан юм шүү дээ.Хорхойтон гэж хэллээ гээд бас өт хорхой яриад унав.Одоогийн та нарын хэрэглэдэг фен гэдэг зуйгуул үгийн утгыг уламжлалаараа бөхийн хорхойтон, шагайн хорхойтон, тоглоомын хорхойтон гэхчлэн хэлдэг байсан юм.Энийг чи бүүр ч ойлголхгүй.Элдэв хорхой шавьж бодоод эрүүтээд явчих байх. Монгол хэлээ сур. Наад тайлбарлагчдаасаа суралц.Монгол хүн болж юу магад.
Мексик хэл гэж байхгүй шүү дээ. Испани хэл
Манайхааан, бүү хэл амаар нэгнээ доромжил!!!! Ядаж энэ спортын баярын үеэр эвтэй сайхан байя л даа, тайлбароаж өгч байгаа бол соёолтойхон шиг байвал яасан юм бэ, уг нь тайлбар нь зөв, даанч дунд нь гаж энэ тэр гэсэн муу үгс байгаад харамсаж байна, биесээ хүндэлж байя, манайхааааааааааан!!!!!
Mexic hel gej baidaggui yum. Espani helend Puta gedegn Yanhan g heldeg yum daa