ЗАГРЕБ. /Синьхуа/. Хорин жилийн өмнө Франц улсад болсон хөл бөмбөгийн ДАШТ-нд Хорват улсын Мирослав Блазевич дасгалжуулагчтай шигшээ баг гуравдугаар байрт орж, тус улсын нэрийг дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд дансалсан билээ. "Дасгалжуулагчдын дасгалжуулагч" гэгдэж байсан М.Блазевич энэ удаагийн ДАШТ-нд улсынхаа шигшээ багийн тамирчдад өндөр найдлага тавьж байгаагаа илэрхийлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.
“Златко Далич /Хорватын шигшээ багийн дасгалжуулагч/ надтай утсаар холбогдож, Оростой хийх дараагийн тоглолтын талаар хэдэн асуулт тавилаа. Надаас зөвлөгөө авахыг хүссэнд нь талархаж байгаа хэдий ч түүнд миний зөвлөгөө шаардлагагүй. Далич бол хамгийн сайн дасгалжуулагч бөгөөд багийн тамирчдаа маш сайн дасгалжуулж байгаа билээ” гэж М.Блазевич мэдэгджээ.
Тэрбээр “Хорват улс энэ удаагийн ДАШТ-ний аварга болно. Бид шигшээ тоглолтод Бразилийн багийг ялна. Энэ бол ганц миний ч бодол биш, дэлхийн өнцөг булан бүрт дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шимтэн үзэж суугаа мэргэжил нэгт нөхдийн маань олонхи нь ингэж бодож байгаа” гэж онцлон тэмдэглэсэн байна.
Хорватын шигшээ багийн тамирчид өөрсдөдөө итгэлтэй байгаа бөгөөд “Бид 1998 оны тэмцээнд шигшээ багийн тамирчдынхаа гаргасан амжилтыг ахиулах болно” гэж хамгаалагч Деян Ловрен Аргентины шигшээ багийг буулган авсны дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Эр хүний боддог л бодол
Орос түрүүлж Хорватди үзүүрлэнэ дээ.
МАРГААШ ОРОСОД ХОЖИГДОНО
yag sh dee
Англичууд аварга болоосой
англи аварга болход хэцүү харагдсан шүү,орос.хорватын хожсон нь аварга болно
Хорват дэлхийн аварга болохын тулд францууд шиг нутагтаа дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах хэрэгтэй.Бас дээр нь шигшээ багаа өөрийн үндэстнээр биш харин франц,бельги,англи,швейцар гэхчлэн бусад багууд шиг африкийн цагаачдаар бүрдүүлэх шаардлагатай.Хорватад хорватууд өөрсдөө биш африкийн ад үзэгдсэн цагаачид л ялалт авчирч өгч чадна.Бор зүрхээрээ зүтгэвэл нацист польш шиг муугаа үзнэ.
Semi Final: Russia:England,France: Belgium Final: Russia: Belgium tegeed aztai odtoi ni yalna hehehe Vanga shig l bn uu
орос хасагдсаан
Оросууд сайн тоглосоншуу Унэхээр узэж тарсан 2:2 болгож аваад Пиналтийд ялагдсан.Би оросуудыг ийм айхтар довтолгоонтой эсэргуууцэлтэй холбомбог тоглоно гэж унэхээр бодоогуй.Барагл Хорваатыг хожих шахсан.Пиналтийд Акинфеев 1 удаа бомбог илуу барьсан бол гуйцэх байсандаа