sonin.mn
ӨМНӨД САХАЛИН. /РИА Новости/. Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын ОХУ-Хорватын хооронд болох 1/4 шигшээ тоглолтод Сахалины амьтны хүрээлэнгийн Лорд арслан Хорватын шигшээ багийг хожино гэж зөгнөв. Лорд арслангаар зөнч амьтны үүргийг гүйцэтгүүлэх санааг Сахалины телевизийн сэтгүүлч Сергей Суханов гаргажээ.
Зөнч Ахилл муурны адилаар 9 настай Лорд арслангийн өмнө хоёр улсын далбааг хажууд нь байрлуулсан савтай мах тавьжээ. Энэ үед арслан 2 дахь тавгийг буюу Хорватын далбааг байрлуулсан тавгийг сонгосон байна. 
Үүний өмнө мөн Красноярск хотын амьтны хүрээлэнгийн Аврора цагаан баавгайгаар тоглолтыг зөгнүүлэхэд баавгай Оросын шигшээ багийг сонгосон байна. Аврора баавгай өмнө нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ялагчийг тааж байжээ. 
 
 
ОХУ-ын баг ¼ шигшээд Хорватын багтай энэ сарын 7-нд буюу маргааш Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд учраа таараад байгаа юм.
 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг