sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн Хүй долоон худгийн зүлэг ногоон дэвжээнээс гарааны зурхай руу хөдөллөө.
Энэ жилийн хурдан шүдлэн насны морьдын уралдаанд 308 хүлэг шандас сорихоор бүртгүүлсэн байна. Шүдлэн насны морьдын уралдаан 14.00 цагт гарааны зурхай руу хөдлөхөөр төлөвлөөд байсан ч борооны улмаас 16.00 цаг хүртэл түр хойшилсон юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг