sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Б.Баттөрийн халиун азарга түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүлэв.
Аман хүзүүнд  Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат О.Батболдийн хүрэн халзан азарга, айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Д.Баянбатын хонгор азарга, айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат Н.Атарбаярын зээрд халзан азарга, айргийн тавд  Булган аймгийн Дашинчилэн сумын Б.Буянбаатарын хүрэн азарга тус тус хурдаллаа.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг