sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан  их насны морьдын уралдаанд Дэлгэрхангай сумын уугуул, уяач Шаравын Мөнгөншагайн Залуу зээрд морь түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгалаа.
Аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын Батсайханы Саянсанаагийн хээр, айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Алдарт уяч Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан хурдаллаа. Харин айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хүрэн хурдлав.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг