МОСКВА. /Лента/. “ДАШТ-2018”-аас хойш Оросын шигшээ багийн хөлбөмбөгчдийн “үнэ цэнэ” өссөн тухай “Лента” цахим хуудас мэдээлэв.
Тухайлбал, 32 настай хаалгач Игорь Акинфеевын “үнэ цэнэ” өнгөрсөн 6 дугаар сарын 15-ны байдлаар 12 сая евро байсан бол ДАШТ-ий дараа 3 сая еврогоор нэмэгдсэн байна. Түүнчлэн ДАШТ-ээс өмнө 16 сая еврогоор үнэлэгдэж байсан Марио Фернандесын “үнэ цэнэ” 20 сая еврогоор, хагас хамгаалагч Александр Головин 25 сая еврогоор тус бүр үнэлэгдэж байна. Энэхүү өсөлт нь Александр Головиныг Оросын шигшээ багийн хамгийн үнэтэй тоглогч болгож байна.
Мөн хагас хамгаалагч Денис Черышевийн “үнэ цэнэ” хоёр дахин нэмэгдэж, 8 сая евро болсон бол Роман Зобнин, Артем Зюба нар 10 сая еврогоор үнэлэгдээд байгаа аж.
Өнгөрсөн 6 дугаар сарын 14-нөөс энэ сарын 15 хүртэл ОХУ-ын 11 хотод болсон ДАШТ-д Францын шигшээ баг ялсан билээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хөлбөгчид гэж яг ямар ажил хийдэг хүмүүс юм бэ хэлгүй даадаа, Аянзаяа?
Холбогчдийн унэ цэнэ оссон байж магадгуй харин оросын холбомбогчид бол нусгай хэвээрээ байгаа.Латин Америкийн холбомбогчдийг байхгуй хойгуур оросууд жаахан бомбог ошиглосон явдал бол инээдтэй асуудал
Хайртай шуу та нарт 4 жилийн дараа ахиад сэтгэл догдлуулсан тоглолт узуулээрэй байнга санаж явах болноо
Орос ирэх ДАШТ-р Франц Бельги Англи зэрэг орнууд шиг легионер тоглогчидтой болох хэрэгтэй. Ингэснээр Орос дотооддоо үзэх юмтай болж мөнгөө гадагш нь алдахгүйн дээр европын лигэд хүчтэй өрсөлдөгч болж европод унасан улстөрийн нэр хүндээ өсгөөд авна. Зааз надаар хэлүүлэлтгүй угаасаа хийж байгаа биз:)