sonin.mn

"Токио-2020" олимпын наадмыг зохион байгуулах хорооноос тасалбарын үндсэн үнийг зарлалаа. Аль болох олон хүнд олимпын гайхамшгийг мэдрүүлэхийн тулд боломжийн үнэтэй олон сая тасалбар борлуулах бөгөөд тэн хагас нь 8000 иен болон түүнээс хямд байх аж. Япон улсад оршин суугаа иргэдийн хувьд өчигдрөөс эхлэн цахим бүртгэл хийлгэх боломжтой болж ирэх оны хавраас тасалбараа захиалж болох аж. 2020 оны Токиогийн олимпын нээлт болон хаалтын ёслолын тасалбар 12-300 мянган иен буюу одоогийн ханшаар 264 мянгаас 6.6 сая төгрөгийн үнэтэй байна. Спорт тэмцээнүүдийн тасалбар 2500-130 мянган иен буюу 55 мянгаас 2.8 сая төгрөг, нийт тасалбарын тал нь 8000 болон түүнээс бага иен буюу 176 мянган төгрөгөөс бага үнэтэй байгаа аж. Харин гэр бүл, сургууль, ахмад настнууд зэрэг бэлгэдлийн чанартай тасалбар нь 2020 иенийн үнэтэй байна.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин