sonin.mn
Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, олон улсын хэмжээний мастер уулчин Д.Эрдэнэтогтох нар баг тамирчдын хамт Хан Тэнгэр ууланд авирахаар хулгийн жолоо залжээ. Уг уул нь Казахстан болон Киргизстан улсын хилийн заагт, БНХАУ-ын хилээс долоон км-ийн зайд далайн түвшнээс дээш 7010 метрийн өндөрт оршдог аж.
Хан Тэнгэр уулыг алдарт уулчин Анатолий Букреевийн "Хамгийн үзэсгэлэнтэй оргил" гэж дурдсан байдаг. Энэхүү уул гантиг чулуун бүтэцтэй учраас нар жаргах үед улаан өнгөтэй харагддаг аж. Хан Тэнгэр гэдэг нь казах хэлнээ "Цуст уул", уйгураар "Тэнгэрийн хаан", туркээр "Тэнгэрийн захирагч" гэсэн утгатай. Хан Тэнгэр уул нь Тиан Шаны нурууны яг зүрхэн тушаа төв хэсэгт орших бөгөөд Тиан Шаны болон Памирын нурууны хуучнаар ЗХУ-ын үед бий болгон олгож эхэлсэн "Цасны барс" хэмээх шагналын болзолд багтсан таван оргилын нэг аж.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин