2020 онд Токио хотод зохион байгуулах зуны олимпод каратэгийн төрөл нэмэгдсэн талаар хэвлэлийн хурал хийлээ. Монголд шинкиокушинкай каратэгаар дамжуулан хүүхэд, залуучуудад бие бялдар, ёс зүйн хүмүүжил олгох сургалтыг өнөөдөр, маргааш зохион байгуулж байна. Хуралд Монголын шинкиокушинкай каратэгийн холбооны тэргүүн Б.Гомбогэрэл, Японоос каратэгийн домогт тамирчин Кэнжи Мидори, Яасуказу Кой нар ирсэн байв. Японы тамирчин Кэнжи Мидори "Дэлхийд шинкиокушинкайг хүчний каратэ гэж нэрлэдэг. Бид 2020 оны зуны олимпод энэ төрлийг оруулахаар ажиллаж байна. 
-Тулааны үед хамгаалалт, "бээлий хэрэглэдэггүй, бодит тулааны урлаг" гэсэн юм. Монголын шинкиокушинкай каратэгийн холбоо нь байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж иржээ.
 
Б.Оюунсүрэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин