Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр нээлтээ хийж буй байт харвааны “360” талбайн нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.
Энэхүү байт харвааны талбайг иргэд болон аж ахуйн нэгжийн хандивын тусламжаар 60 хоногт багтаан “360” төслийн хүрээнд барьсан байна. Мөн талбайд геннесийн номд бичигдэхүйц том буюу 27*13 метр хэмжээтэй олимпийн цагираг босгож байгаа нь байт харвааны төрлөөр Монгол Улс олимпийн медальтай болохыг билэгшээж байгаа аж.
“Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэж нэрлэсэн энэхүү талбайд байт харвааны мэргэжлийн тамирчид ирж хичээллэхээс гадна сонирхогчид сум тавьж, байт харвааны спортоор хичээллэж болох юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байт харвааны талбайн нээлтийн ёслолд оролцохдоо:
“Спорт сонирхогчид, дэмжигчид ээ,
Харваачид, зочид оо
Та бүхний энэ өдрийн амгаланг эрье. Монгол Улсад орчин үеийн байт харвааны спорт үүсч хөгжсөн 58 жилийн түүхийн хуудаснаа нэгэн шинэ хуудас болон нээгдэж буй үйл явдалд оролцохоор Та бид энд цуглаад байна.
Дэлхийн зэвсэг техникийн хөгжилд композит нум буюу эвэр нумыг монголчууд анхлан зохион бүтээж, хэрэглээнд орлуулсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Сур харвааг үндэсний уламжал, хэрэглээ болгож байсан үндэстний хувьд байт харвааны спортыг хөгжүүлснээр Монголын анхны Дэлхийн аварга, Паралимпын аварга энэ спортоос төрж байсан билээ. Аливаа спортоор өндөр амжилт гаргахад гурван суурь нөхцөл шаардлагатай байдаг гэж судлаачид хэлдэг.
Энэ нь :уламжлал
сургалт
авьяастан гурав юм.
Байт харвааны спортыг хөгжүүлэх энэ суурь нөхцлүүдээс сургалт нь ихээхэн доголдож явсныг өнөөдөр спортод элэгтэй, зүрх сэтгэлтэй хүмүүсийн ачаар нөхөж байна. Энэхүү талбайг бий болгохын төлөө сэтгэл оюун, зүтгэл, хандиваа зориулсан бүх хүмүүст дахин дахин талархал илэрхийлье.
Байт харваачид анх удаа олон улсын стандартад бүрэн нийцсэн, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий бэлтгэл сургуулилт, тэмцээний талбайтай боллоо. Бүтээн байгуулалтын ажилд ахмадын туршлага, идэрчүүдийн зүтгэл, залуусын тэмүүллийг уялдуулан холбож, мэдлэг туршлагаа солилцон, бие биеэ дэмжсэн зохион байгуулалт, менежментээр асар богино хугацаанд барьж, өнөөдөр нээлтээ хийж байна. Олон нийтийг хоёр сарын турш идэвхжүүлж, урмыг бадраан, сайн сайхан зүйлд уриалан дуудсаар байт харвааны “360” талбай сүндэрлэн бослоо.
Бүтээн байгуулалтын ажлыг санаачлан, гардан удирдсан Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч Пунцагийн Цагаан, Удирдах зөвлөлийн гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд нар болон бүтээн байгуулалтад оролцсон, дэмжсэн бүх хүмүүст халуун талархал дэвшүүлье.
Монголчуудын хамтын зүтгэл, нэгдмэл сэтгэлээр боссон энэ талбайгаас тив, дэлхий, Олимпын аваргууд төрөн гарч, улсынхаа нэрийг өндөрт өргөн, төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа аялгуулахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Буянт үйлс бүтээхийн сэрүүн гэрлээр бүрнээ тусыг хүргэн амжилт дуудах болтугай” гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа байт харвааны “360” талбайн бүтээн байгуулалтын ажилтай танилцав.
Сэтгэгдэл0
Zuragiig ni avaad tavchihaj boloogui ymuu
Бөх ерөнхийлөгч бол спортын тэмцээн нээх, бөхчүүдийн маргааныг зохицуулах, тамирчдад одон тэмдэг гардуулах зэрэг аахар шаахар зүйл л хийх юм даа. Гэтэл улс оронд ажилгүйдэл, ядуурал, авилгал гээд шийдэх асуудал олон байдаг. Энэ талаар хийж байгаа юм алга. Боловсролгүй бөх, дуучдаар улс орноо удирдуулбал ядуурахаас ч яах билээ.
Урамгүй идвэхгүй ард түмэнээр яаах юм.ухаангүй элийрсэн балайрсан баттулга гэгчээр юугаа хийх вэ дээ.
Энээс өөр хийх байхгүй юм байх даа.
chamd uur bichih setgeh dagz baihgvi l dee
Zuv yum bnaaa Ouyn uhaan tuvlurdug zugeer sport
Хужаа Америк гэж Монголчуудыг турхирч ирсэн Орос расистын зөвхөн сүүлийн 2 том луйврын ТЗ-ын 270 сая доллар,Сайншандын АҮЦ-ын 10 тэрбумыг Монголчуудад эргүүлж өгөөд Москва руугаа зайлах хэрэгтэй.Эсвэл тэр Сингапур руугаа эхнэрээ барааддаг юм уу яадаг юм.
Манай ерөнхийлөгчид 2 хоногийн хийх ажил бий.1.д тамирчдыг шагнах спортын бүхий логик арга хэмжээнд оролцох 2.д УИХ-Г Тарааж Миеэг унагаж.АТГ-н дарга солих. 1-р ажлыг маш их сайн гүйцэтгэж байгаа.2-р ажил нь өөрт нь зовлон хурааж байна даа
amjilt hvsie . erhem erunhiilugchuu . MAN geh tonuulchdiin essreg gantsaaraa teltsej buig ard tvmen anzaarch bn .20 onii songuulaar . ard tvmnii tuluu jinhene gishvvdiig tand gargaj uguh bolno
Спортын газрын дарга юм уу?! Ундсэн уургээ гуйцэтгэх болоогуй юм байхдаа.
Монголд нэр цэвэр хөрөнгөтөй хүн алга болсоншдээ.Энэ дундаасаа Баттулга нь арай наашаа санаатай юмуудаа гээд л ерөнхийлөгч болгосон.Даанч нөгөө цаашаа санаатангууд нь замд нь тээг болоод юм хийлгэхгүй байгаа нь гачлантай.Яваандаа энэ хүний ял гавьяа хоёр нь ялгарах биз.Дараачийн ерөнхийлөгч хэн баймаар байна хэлээд өгөөч.Очирбат,Багабанди,Энхбаяр,Элбэгдорж бүгдийг нь л балай балай гээ биздээ.Балайгүй хүн монголд тэгээд байгаамуу.
Харамсалтай нь энэ хүний хөрөнгө бас л цэвэр биш. Ганзаганл явж хэсэг мөнгө хураасан нь үнэн. Харин БНМАУ гэж байхдаа улс орноороо зүтгэж байж босгосон том үйлдвэрүүдийг нь хувьчилж авах хэмжээний хөрөнгөтэй болж амжаагүй. Харин Оросын еврейнүүд ЗХУ-г хэрхэн хувааж идэж байгаагаас сайн суралцсаны хүчинд Монголын хаман өөдтэй, өнгөтэйг нь тухайн үеийн Төрийн Өмчийн хорооны даргатай нийлж байгаад хувьчилж авсан. Тэгээд л их хөрөнгөтэй байсан мэт дүрд хувирсан. Бас л нэг таарсан луйварчин. Яг хоосон газар дээр нэг ч үйлдвэр байгуулаагүй. Хөшөө, жуулчэы баазыг чинь нутаг орондор жаахан наймаа хийчихдэг сэргэлэн хүмүүс босгочихдог эд. Яг үнэндээ, Ташууртай хөшөөг Хятад газар хийлгээд л энд авчирч угсарсан.
Uadaj huuhduuded 4- r angias n angli hel zaakh talaar sanaachilga garga l daa.Uurt n l tsaashid songogdokhod n heregtei. Tsag aldaad bna daa.
Оросын хүргэн баахан аймаар муухай харж тагтаа байдалтай тэнэг пооз авч шоудав шив дээ.Өр тэглэнэ гэсэн сураггүй.Оффшорчдод 49 хоног өгсөн чинь таг чиг. 30 луйварчин гэр бүлээ 30 лиценз эзэмшигч болгоод бас мартчихсан.Шанхайд Монголыг элсүүлнэ гэж зүтгээд бараагүй бааахан хэрүүл л үлдсэн.Солонгост томилсон Хурцыг нь хүлээж аваагүй.Жүжиг хангалттай! Ориг төвд гаралтай оркуудын бөөс жанхууг хужаа миетэй нь хамт огцруул. Дан ганц миеэг огцруулах нь хангалтгүй!
Eo eo. Ene Tsogtbtr gedeg hun diplomat protocol esnii unergui um uu daa. Shar zangia, har pidjak, tsagaan umd, har gutal, tsenher tsamts!!!! Deer ni urviisun ustei, urchger tsaraitai, gonginoo hooloitoi, kkkk. Bangladesh zereg ulsiin diplomatuud neg iimerhuu bdg.Hajuud ni Jenko goe bnaa. Buren duuren...haragdaj bn. Jaahan hetersen bol Sorry! USA -iin Pompeo ntr -tei uulzahdaa jaahan judagtai, biadtai, seheetenleg bai l daa.
Дипломат уулзалтанд очоогүй, ард түмний салхилдаг цэцэрлэгт хүрээлэнд очсон учраас хари тохирсон хувцас өмсчээ.
Zangiatai, gonjootoi, soroochigtoi ochdog um uu, ard tumnii tsetserlegt hureelend.!!!!
Тэр яах вэ? Ард түмний өр тэглэх яасан бэ? Оффшорчдод 49 хоног өгөөд жил боллоо?
яаг үнэншдээ Ерөнхийлөгч ийм юмны нээлтэнд оролцож явдаг, өөр хийх ажил байхгүй юмуу жижиг бодол, жижиг сэтгэдэг холыг хардаггүй энд Олимпийн хороо, бүр томорвол харьяалах яамны сайд очвол болоошдээ Байтынхан ямар амжилт гаргадаг биш
Anduud min meddeggui um uu.Sports bol geopolitics -iin, uls turiin bodlogiin heregsel bolsoor 100 jil bolj sh dee. Erunhiilugch nar ni iluu, gol uuregtei bdg um. Kkkk. Bur deehen ued "Pingpong Diplomacy "gej mundag um bailaa. "Hitler's" -iin ue deh Hul bumbugiin temtseeniig sana daa.
Энэ их салхитай газар яаж харвана даа. Битүү хийхгүй яасийн бол.
Sport nereer gazriig ni ertnees luivardaj buig ul oilgomoi uy???
Энэ шоу, моу яахав, МОНГОЛОО Л АВРАХ, ТЭГЭЭД ЯЛУУЛАХ ЧУХАЛ БАЙНА ДАА!!!
AVILGACHDYG NAM HARVAJ NAMNAH HEREGTEI!