sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Беларусь улсад болсон мэргэн буудагчдын олон улсын гала тэмцээнд манай улсын Зэвсэгт хүчний мэргэн буудагчид амжилттай оролцоод ирлээ.
Нийт 18 орны мэргэн буудагчид оролцсон тус тэмцээнд манай улсын тамирчид 5-р байрт орсон байна. Эхний байрыг Беларусь улс эзэлсэн, хоёрдугаар байрт Казахстан, гуравдугаар байрт ОХУ, удаалаад БНХАУ-ын тамирчид шалгарчээ.
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг