sonin.mn
“Нүүдэлчин Монгол” наадам өнөөдөр Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт албан ёсоор нээлтээ хийлээ. 
Монгол түмний олон зуун жил өвлөн уламжилж ирсэн соёлын биет бус өвийг хамгаалах, судалж сурталчилах үйл ажиллагааг өргөжүүлэх, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авъяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг баяжуулах зорилготойгоороо уг наадам нь онцлог юм. Уг наадамд Монгол улсын 21 аймаг, 6 дүүргээс гадна ӨМӨЗО-ны шилийн гол аймгаас биет бус өв тээгчид хүрэлцэн ирж оролцож байна.
"Нүүдэлчин Монгол" наадам нь энэ амралтын өдрүүдийг дуустал үргэлжлэх юм байна.
 
 
М.Чойжал