МОСКВА. /TASS/. 2022 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох өвлийн олимпын наадамд эрэгтэй, эмэгтэй хоккейн төрлийг оруулахаар болсон гэж Олон улсын олимпын хороо мэдэгдлээ.
Хоккейн төрлийг өвлийн олимпоос хасна гэж Олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч Рене Фасел мэдэгдсэнийг TSN, NBC телевизийн хоккейн тайлбарлагч Горд Милер твиттер хуудсаараа мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор хоккейн төрлийг олимпоос хасна гэсэн яриа олны анхаарлыг татаад байсан юм.
"Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл долдугаар сарын 18-нд хуралдаж "Бээжин-2022" олимпын хөтөлбөрт хоккейн төрлийг оруулахаар болсон бөгөөд хүйсийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэй төрлийг нэмж оруулсан гэж мэдэгдэлд дурджээ.
Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн олимпын наадамд эрэгтэй хоккейн төрлөөр 12 баг өрсөлдөж, ОХУ түрүүлсэн билээ. Гэвч уг 12 багт Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн тамирчныг оролцуулаагүй юм.
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
NHL-ын тамирчид ирэхгуй учраас ОХУ-д баталгаатай 1 медаль. Суулийн олимпод естой булайгаа чирэх дехсен дее. Сонирхогчдын багуудад хожигдоод ...
Хөөрхий янкууд зүтгүүлээд барсангүй дээ.ОУОХ бас ч гэж нэг юм бие даагаад шийдвэр гаргачихтайгаа байгаа бололтой.АНУ ОУОХ-г бараг л өөрийнхөө нэг компани шиг ойлгодог болчихсон юм биш үү. ОУ-н байгууллагын хүндтэй гишүүдийг ганц улсын ХМТ-ны ажилтнууд баривчилж дүвчигнэж ч байх шиг. Сүүлдээ лорд гэсэн цолыг гутаасан макларен мэтийн бууны нохдыг ашиглаад спортыг улстөржүүлж байдаг болсон.Соросын сангийн идүүр долоож амьдардаг урвагч ноход хаана ч байдаг болохоор тэднийг их ашиглах юм даа.
Мөсний хоккейгүй олимп гэж юу байхав дээ, бид наана нь хямраад л суудаг хэ хэ хэ
Манайх Бээжинг арчдаг даа. Одооноос бэлдүүлээ. Тэр өндрөөс буудаг чаргаар харин сайн явах байх. Монгол хүний хараа сонсгол мэдрэмж бусад улсаас хэд дахин өндөр. Гудмаар сүлжээд давхдаг хэдэн пруисны боссуудыг бэлтгэвэл найдвартай тэр тэнгэрийн нар шиг 200 грамм алт нүдэнд харагдаад л байна даа. Бэлтгэл хийнэ гэвэл Оросод олон найз бий шүү.
Хоккейн төрөл угаасаа олимпийн төрөлд байсан. Мэдээлэгч эх сурвалж будилсан бололтой.
Хойд Америкийн хоккейн холбоо тамирчдаа оролцуулахаа болсьноос ийм яриа гарсан юм аа
2022 -д Герман гайхуулна. Солонгост тэд жаахан л туршлага дутсан шүү. Оросууд тэгтлээ биеэ тоохоо болих цаг ирснийг бид харсан шүү.;
ugaasaa emegtei hockey baigaashd