sonin.mn
Мэргэжлийн сумод эх орныхоо нэрийг дуурсгасан монгол залуусын нэг бол Харумафүжи Д.Бямбадорж. Тэрбээр Монгол Улсынхаа боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, "Шинэ Монгол" эрдмийн хурээлэнтэй хамтран ерөнхий боловсролын сургууль байгуулж байна. Монгол залуусыг гэрэлт ирээдүй өөд хөтлөх зорилготой тус сургууль энэ хичээлийн жилд буюу есдүгээр сарын 1-нд нээлтээ хийнэ. Одоогийн байдлаар I-VIII ангидаа элсэлтээ авч дуусчээ. Харин X ангидаа цөөн тооны элсэлт авахаар зэхэж буй.
"Шинэ Монгол Харүмафүжи" ерөнхий боловсролын сургууль цогцолборыг дээрээс нь харвал "Харүмафүжи" нэрний илэрхийлэл болсон "Н" үсгэн хэлбэртэй байх аж.Тэрбээр "Энэ жилдээ бид сургуулийнхаа "А" блокыг ашиглалтад оруулна. Дараа жилээс "Спорт цогцолбор", "Дотуур байр" цаашлаад "Ажилчдын орон сууц" гэхчилэн асуудлыг цогцоор нь шийдэхээр төлөвлөсөн. 2020 он гэхэд цогцолбороо бүрэн ашиглалтад оруулна. 21 аймгаас шилдэг хүүхдүүдийг сонгож, 100 хувийн тэтгэлгээр сургах төлөвлөгөөтэй байгаа" хэмээжээ.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин